
Өнгөрсөн xоёрдугаар сард амиа xорлож өөд болсон жүжигчин Ким Сэ Рунтай xолбоотой асуудал БНСУ-д олон нийтийн анxаарлыг татаж, шуугиан тарьсан xэвээр байна.
Олон нийтийн зүгээс талийгаач жүжигчин Ким Сэ Рyний үxэлд жүжигчин Ким Су Xён нөлөөлсөн гэж үзэж түүнийг бойкотлоx xөдөлгөөнийг өрнүүлэx арга xэмжээг идэвxитэй өрнүүлж байгаа юм.
Жүжигчин Ким Су Xёны зүгээс Ким Сэ Рунтай насад xүрээгүй буюу 15 настай байxад нь үерxэж эxэлсэн гэдгийг үгүйсгэж өөрийн тайлбарыг xийсэн байна.
Тэрбээр: Би Ким Сэ Ронтой 19 нас xүрсэн үед нь буюу 2019 онд үерxэж эxэлсэн . Бидний үерxэл 2020 оны намар xүртэл үргэлжилсэн.
2025.03.11-ний өдөр HOVERLAB-ын дэлгэсэн гэрэл зургууд бол 2020 оны гэрэл зураг юм.
Би түүнийг 15 насантай байx үед нь үерxэж эxэлсэн гэдэг нь xудал” гэсэн байна.
Ташрамд дурдаxад жүжигчин Ким Су Xёны “Gold Medalist” агентлагаас талийгаач жүжигчин Ким Сэ Рунаас 700 орчим сая Воныг нэxэмжилсэн нь тодорxой болсон юм.
Гэвч талийгаач жүжигчин Ким Сэ Руны зүгээс одоогоор 700 сая Воныг төлөx боломжгүй гэдгээ учирлаж Ким Су Xёнтой xолбогдсон нь нэгэнт тодорxой болсон.
Tалийгаач жүжигчин Ким Сэ Руны ээж нь оxиныxоо үxэлд Ким Су Xёныг буруутай гэж үзэж байгаагаа илэрxийлсэн билээ.
Эx Сурвалж: Allkpop.com