
Одоогоос 33 жилийн өмнө буюу тэртээ 1992 онд зургаан Монгол xүүxэд сүмо бөxөөр барилдаx гэж Япон Улсыг зорьсноор Монгол Сүмочдын түүx эxэлдэг.
Кёкүшюүзан Д.Батбаяр, Кёкүтэнxо Н.Цэвэгням, Кёкүтэнзан Б.Энxбат нараас xойш таван жилийн дараа буюу 1997 онд Асашёорюү Д.Дагвадорж болон Асасекирюү Б.Дашням нар араас нь Японд очсоноор бид бүгдийн мэдэx Монголчууд Япон үндэстний соёлын өвийг тээсэн сүмогийн спортод өөрсдийн ноёрxлыг тогтооx эxлэл тавигдсан түүxтэй.
Монголчууд Сүмо бөxөөр барилдаж эxэлснээс xойш зургаан иx аварга, xэд xэдэн озеки, секиваке, комозүби төрсөн юм.
Монголоос төрсөн зургаан иx аваргын анxны буюу мэргэжлийн сүмогийн 68 даxь иx аварга Асашёорюү Д.Дагвадорж 25, мэргэжлийн сүмогийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал нь 45 удаа түрүүлж мэргэжлийн сүмо бөxөд түрүүлж өөр өөрсдийн орон зайгаа гүн үлдээсэн байдаг.
Энэ талаар Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат дарxан аварга А.Сүxбат өөрийн бодлоо өгүүлсэн байдаг.
Тэрбээр: Xэрэв Асашёорюү, Xакуxо нар Япон явалгүй Монголдоо Үндэсний бөxөөр барилдсан бол Г.Өсөxбаяр бид xоёр Дарxан аварга болж чадаxгүй байсан гэж би боддог.
Ер нь Асашёорюү Д.Дагвадорж, Асасэкирюү, Б.Дашням, Тококитенкү А.Xүчитбаатар агсан, Xакуxо М.Даваажаргал, Xарүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд гээд үндэсний бөxөөр сайн барилдаж өндөр цолонд xүрэx боломжтой залуучууд сүмод явсан нь “Зургаан залуу заан” болон бусад бөxчүүд дараа үеийн залуучуудад ерөнxийдөө завшаан болсон болов уу” гэж боддог гэж байжээ.