
ХХБ-с жил бүр зохион байгуулдаг “ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ” урамшуулалт хөтөлбөр үргэлжилсээр. Хуримтлалыг дадал болгох, Хуримтлалтай Монгол иргэдийг бий болгох зорилготой тус аяны 2025 оны 2-р сарын азтай 50 харилцагч өнөөдөр шагналаа гардан авлаа.
Түүнчлэн ХХБ хуримтлалтай Монгол иргэдийг бий болгох зорилгынхоо хүрээнд ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээндээ 03.12-с 04.12-ыг дуустал “ҮРЖДЭГ САР” урамшуулалт хөтөлбөр зарлаад байна.
ҮРЖДЭГ САР – ХАРИУЛТАА ХАДГАЛЪЯ хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?
Худалдаа Хөгжлийн Банкны харилцагч биш бол:
- Та эхлээд http://onelink.to/7g5ndx линкийн дагуу TDB ONLINE апп татаж харилцагчаар бүртүүлнэ.
- TDB ONLINE апп ашиглан 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данс нээнэ.
- TDB ONLINE апп ашиглан харилцах данс нээнэ. Тус харилцах дансан дээрээ ХХБ-ны бритто виза, мастер гэх мэт хүссэн биет болон виртуал картаа захиална.
- TDB ONLINE aпп Хялбар хуримтлал цэсийн хариултаа хадгалъя үйлчилгээ ашиглан карттай харилцах дансаа 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данстайгаа холбоно.
- Урамшууллын хугацаанд хариултаа хадгалъя үйлчилгээгээр цуглуулсан нийт дүн 25,000₮ хүрвэл банк таны хуримтлалд нэмж 25,000₮-ийн урамшуулал нэг удаа олгоно.
Худалдаа Хөгжлийн Банкны харилцагч хэр нь Хариултаа хадгалъя үйлчилгээнд шинээр бүртгүүлэх гэж байгаа бол:
- Урамшууллын хугацаанд багтаж хариултаа хадгалъя үйлчилгээнд шинээр бүртгүүлнэ.
- Зарлага гаргах харилцах дансан дээрээ ХХБ-ны бритто виза, мастер гэх мэт ямар нэг төлбөрийн карттай байх. Хэрэв картгүй бол TDB ONLINE апп ашиглан виртуал карт хормын дотор үүсгээрэй.
- Хариултаа хадгалъя үйлчилгээг ашиглан зарлага гаргах харилцах дансаа өөрийн 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данстайгаа холбоно.
- Хэрэв 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данс байхгүй бол TDB ONLINE aпп ашиглан шинээр нээж, хялбар хуримтлал цэсийн хариултаа хадгалъя үйлчилгээтэй холбоно.
- Урамшууллын хугацаанд хариултаа хадгалъя үйлчилгээгээр цуглуулсан нийт дүн 25,000₮ хүрвэл банк таны хуримтлалд нэмж 25,000₮-ийн урамшуулал нэг удаа олгоно.
Хариултаа хадгалъя үйлчилгээг ашигладаг харилцагч бол:
- Урамшууллын хугацаанд хариултаа хадгалъя үйлчилгээнд бүртгэлтэй дүнгээ TDB онлайн ашиглан нэмэгдүүлснээр үрждэг сарын урамшуулалд хамрагдах боломжтой.
/Бүртгэлийн дүнг 1000₮ байхаар сонгосон байгаа харилцагч 2000₮ болгож өөрчлөх гэх мэтээр нэмэгдүүлнэ/
- Хэрэв харилцагч та дүнгээ нэмэгдүүлэх боломжгүй буюу хариултаа хадгалъя үйлчилгээнд 5000₮-өөр бүртгэлтэй бол өөр хадгаламжийн данстай холбосон шинэ бүртгэл үүсгэвэл хөтөлбөрт оролцоно.
/Хариултаа хадгалъя үйлчилгээг дахин шинээр үүсгэхэд бүртгэлийн дүн 1000 – 5000₮ хооронд хэд ч байж болно. Харин холбох хадгаламжийн данс нь 6 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламжийн данс байх шаардлагатай./
- Дээрх хоёр тохиолдлын дагуу урамшууллын хугацаанд хариултаа хадгалъя үйлчилгээгээр цуглуулсан нийт дүн 25,000₮ хүрвэл банк таны хуримтлалд нэмж 25,000₮-ийн урамшуулал нэг удаа олгоно.
Урамшууллын хугацаа:
2025.03.12-2025.04.12 хүртэл
Урамшууллын 25,000₮ хадгаламжийн дансанд тань хэзээ орох вэ?
Долоо хоног бүрийн даваа гарагт шалгуур хангасан харилцагчийн хадгаламжийн дансруу банк шилжүүлнэ.
Санамж
- Харилцагч нэмэлт урамшууллын 25,000₮-ийг хөтөлбөрийн (үрждэг сар) хугацаанд нэг л удаа авах боломжтой.
- Хариултаа хадгалъя үйлчилгээгээр хуримтлуулсан явцын нийт дүнг долоо хоног бүрийн даваа гарагт харилцагч бүрийн банканд бүртгэлтэй гар утасны дугаарт мессежээр болон viber-р хүргүүлнэ.
ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК