
Улаанбаатар хот шөнөдөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур: 17 цагт: -4 градус, 20 цагт: -8 градус хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 13-14-нд шилжих шөнө, 14-ний өдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2025 оны 03-р сарын 13-ны 20 цагаас 2025 оны 03-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, явган шуурга шуурна.