
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган”-ыг 2025 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулганд зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын Зүүн бүс бол Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийг хамарсан өргөн уудам нутагтай, харьцангуй хүн ам багатай бүс нутаг юм. Энэ нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн сүлжээний хөгжилд бэрхшээл учруулж байсан ч сүүлийн жилүүдэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд дэд бүтцийг сайжруулах алхмууд хийгдэж байна. Гэсэн хэдий ч орон нутгийн иргэдийн хувьд интернэтийн хүртээмж, сүлжээний тогтвортой байдал зэрэг асуудлууд тулгамдаж байна.
Тодруулбал, Зүүн бүсийн бүх аймаг сум шилэн кабелиар холбогдсон ч 45 багт сүлжээ ороогүй байдалтай байна.
Иймд 2025 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Зүүн бүсийн 29 цэгт сүлжээ оруулахаар ажиллаж байна.
Үүний зэрэгцээ, 5G технологийн сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа билээ.
5G технологийг нь нэвтрүүлснээр сумдын интернэтийг хурдыг 10 дахин нэмэгдүүлэх боломжтой юм.
Зүүн бүсэд Монгол Улсын нийт хүн амын 0.5 хувь нь буюу 230 орчим мянган иргэн амьдарч байна. Насанд хүрэгчдийн 50 гаруй хувь нь төрийн үйлчилгээг цахимаар “e-mongolia” системээс авч байна.
Үүний зэрэгцээ, Төрийн үйлчилгээг операторын горимоор үзүүлэх 32 ХУРДАН цэг ажиллаж байгаа бол 10 ширхэг киоск машин зүүн бүсэд байна.
Тус бүс нутагт 2-3 орон нутгийн гарааны бизнес ажиллаж байна.
Энэ мэтчилэн орон нутагт харилцаа холбоо, мэдээллийн технологийн тулгамдсан асуудал, хөгжил дэвшил шинэ боломж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх, цаашид “Дижитал аймаг, Дижитал хот” концепцийг улсын орны хэмжээнд хэрэгжүүлэх үүднээс “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган”-ыг энэ сарын 29-ны өдөр Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулганд зохион байгуулах гэж байна. Чуулганы үеэр орон нутгийн захиргааны байгууллагын алба хаагчид болон иргэдэд цахим ур чадвар болон цахим халдлагаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт орно.