
Үндэсний статистикийн хорооноос орон сууцны үнийн өсөлтийн талаар мэдээллээ.
Орон сууцны үнийн индекс 2025 оны хоёрдугаар сард 1.25 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өсчээ.
Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар тус тус өссөн байна.
2025 оны хоёрдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.40 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.61 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 31.1 хувиар (1329.9 мянган төгрөг) өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 3.9 хувиар ( 164 .8мянган төгрөг) өссөн нь хамгийн бага байна.
2025 оны хоёрдугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.50 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.67 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 33.6 хувиар (1371.4мянган төгрөг) өссөн нь хамгийн өндөр, Сонгинохайрхандүүрэгт 12.6 хувиар ( 336 .9мянган төгрөг) өссөн нь хамгийн бага байна.
Odo ued us ni zebtei tsementen shirenge agent nertei luibarchinguudni boloogui unedeerni bas nemj zardag erguu sd..guud …
Huusursun untei 4 hana hen abdag ym hulgaich nar l sonirhoh baih daa .teneg untei suutsiig teneg humuus l abh baih daa.niitiin bairaa gej ha ha