
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн даваа гарагт өгсөн ярилцлагадаа “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг Тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлж байгаа. Олон улсын жишиг. Булангийн орнуудын хөрөнгө оруулалтын асуудлаар М.Энхболд даргатай хамтран ажиллаж байгаа” гэсэн юм. Энэ дагуу өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үе үеийн ҮАБЗ-ийн гишүүдийг Ambassador at large буюу Тусгай үүрэгт элчингээр томиллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, С.Батболд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх нарыг Элчин сайдаар томилохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгажээ.
Эдгээр Тусгай үүрэгт элчин сайд нь мега төслүүд дээр дэмжлэг үзүүлж ажиллах бөгөөд томоохон хэлэлцээрт оролцон, олон улсын гэрээ хэлэлцээр дээр өөрсдийн туршлагаараа дэмжлэг үзүүлж зөвлөгөө өгөх үүрэгтэй аж.
Ерөнхий сайд эдгээр хүмүүсээр Тусгай үүрэгт элчин томилж буй нь 14 мега төслөө урагшлуулах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа шийдвэр, огт гадаад улсад томилогдож, тухайн улсдаа амьдарч, ажиллахгүй юм.
1990 оноос хойш ҮАБЗ-д байсан гишүүд хэмээх тодорхойлолттойгоор өнөөдрийн Засгийн газрын тэмдэглэлд дээрх хүмүүсийн нэрсийг тусгаад байна.
Нэр бүхий дээрх хүмүүстэй Ерөнхий сайд эхнээсээ уулзалт хийж, хэн нь ямар төсөл дээр зөвлөн ажиллахыг ярилцаж байгаа аж.
Зөв зүйлд чадвар боломжийг нь ашиглан ажиллуулах хэрэгтэй улс орны хөгжилд нэмэртэй засгийн шийдвэр зөв байна амжилт
хоёр хүнээс бусад нь бүгд хужаагийн эрлийзүүд л дээ.
Сандал ширээ хуваарилж байгаа юм уу?