
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Тавдугаар сарын 16-наас дулааны, есдүгээр сарын 16-наас халуун, хүйтэн усны үнийг нэмэх шийдвэр гарсан” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
– Монгол Улс бол төрийн байгууламжийн хүрээнд нэгдмэл улс энэ ч утгаараа 21 аймаг нийслэлд ямар нэг төлбөр, хураамж, татвар нэмэгдүүлэхийг ЗГ-ын шийдвэрээр хориглож байгаа. Тиймээс цаашдаа УИХ-д өргөн мэдүүлэх хууль тогтоомжуудыг дагалдуулаад татвар, төлбөр нэмдэг бүх төрлийн төлбөр, хураамж нэмдэг байдлыг зогсоох шийдвэр гаргасан.
“ЭХЗХ-д цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэрийг хойшлуулах үүрэг чиглэлийг Засгийн газраас өгсөн. Ард иргэд ямар нэгэн үнэ нэмэгдүүлэх, татвар, төлбөр нэмэх талаар санаа зовох зүйлгүй.” гэсэн мэдэгдлийг хийлээ.