
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрөгч 2024 оны арваннэгдүгээр сарын 15-нд НИТХ-ын ээлжит бус хуралдааны үеэр “Би хэдэн халтар төгрөг цуглуулсан хэдэн ченжүүдээс айхгүй” гэж мэдэгдсэн.
Түүний энэ үгэнд “Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ-аас гомдол гаргаж, одоо уг хэрэг шүүх дээр яваа. Тэгвэл Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн захирамж гарч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт холбогдох ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, 1,000,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаанд 1,000,000,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авч, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай гэсэн шүүгчийн захирамж гарсан.
Гэтэл өчигдөрхөн Да Хүрээгийн ченж Ш.Мөнхбат гэгч нь төрсөн охиноо удаа дараа хүчирхийлсэн үү гэсэн гарчиг бүхий бичлэг цахим орчинд цацагдаж, төрсөн охин гэх эмэгтэй Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороонд өргөдөл гаргасан талаар зарим сайтууд мэдээлсэн нь хотын даргын хариу “цохилт” байв уу гэх хардлагыг олон нийтийн дунд үүсгэлээ.
Хотын дарга Х.Нямбаатарын хувьд данс битүүмжлэх шүүхийн захирамжтай холбоотойгоор Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаад буй бөгөөд 03/13-ны өдөр түүний гомдлыг шүүхээр хэлэлцэхээр товлогджээ.