
Дулааны эрчим хүчний үнэ тарифт энэ хавраас буюу 5-р сарын 16-наас эхлэн өөрчлөлт орж байгаа. Ингэхдээ дунджаар 85 хувиар нэмж байгаагаа Эрчим хүчний хороо өнгөрсөн 11-р сард мэдээлсэн.
Дунджаар 85 хувь нэмэгдэж байгаа гэдгийг задлаад үзвэл:
- Аж ахуйн нэгжийн тариф 73 хувь
- Айл өрхийн тариф 100 хувь нэмэгдэж байна.
Тэгвэл бид одоо ямар тариф төлж байгаа вэ?
Улаанбаатар хотод халаалтын тариф 1мкв нв 506 төгрөг байдаг. Энэ дүн өсөж айл өрхийн хувьд 1мкв нь 1012 төгрөг болж байна. Тэгэхээр 50 мкв талбайтай айл сард 25,300 төгрөг төлдөг байсан гэж бодоход 50,600 болж өсөх нь. Энэ бол зөвхөн халаалтыг бодсон дүн юм шүү. Дээр нь бид дулааны суурь хураамж, нийтийн эзэмшлийн дулаан, ус халаасны төлбөр зэргийг нэмж төлнө.
Намар халаалт ирсний дараа л хэрэгжиж эхлэх юм байна шүү дээ гэж санаа амар суугаа хүмүүс хэрэгцээний халуун усны тариф ч мөн 100 хувиар нэмэгдэж байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Хэрэглээний халуун усны тариф зуны улиралд нэг хүнээр тооцвол 2806 төгрөг байдаг. Харин 100 хувь нэмэгдвэл 5612 төгрөг болно. Ингээд бодохоор таван хүнтэй танай гэр бүл зуны улиралд хэрэглээний халуун усандаа 14,030 төгрөг төлдөг байсан бол 28,060 төгрөг болж нэмэгдэж байна.
Цахилгаан болон дулааны үнийг ийнхүү нэмж буй шалтгаанаа сүүлийн зургаан жилийн хугацаанд тарифт өөрчлөлт ороогүй. Эрчим хүчний салбар дампуурах дээрээ тулаад байна гэж тайлбарлаж байгаа юм. 11-р сард цахилгааны төлбөрийг нэмэхдээ дулааны төлбөрийг хамт нэмэх гэж байсан боловч өвлийн халаалтын улирлыг дуусгах нь зүйтэй гэж энэрч үзэн хойшлуулсан гэж Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд хэлж байна.
татвар,хэрэглээний төлбөр нэмэхэд нэн түрүүнд иргэдийнхээ орлогод дүйцүүлдэг . Иргэдийнх нь орлого огт өсөөгүй амьдрал нь доошилсоор байхад ийм шийдвэр гаргадаг дэлхийд ганц монголын эрх мэдэлтнүүд байх даа. Тэдний орлого 100 дахин өссөн бололтой
энэ яг ямар үндэслэлээр ийм их хувь нэмж байгаа талаар мэдээ бэлтгээд өгөөч юу юу нэмэгдээд ийм дүн хувь гаргаж ирсэн бэ