Ирэх сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно

Менингококкт халдварын дахин нэг тохиолдол лабораториор батлагдаж, он гарсаар 2 дах тохиолдол бүртгэгдсэн нь бага насны хүүхдүүд байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Менингококкт халдвар бүх насныхан дунд бүртгэгддэг боловч 5 хүртэлх насны хүүхдүүд илүү өртөмхий, богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй байдаг.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ дархлааг дэмжин, халдвараас сэргийлэх талаар өгч буй мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөж, халдварын шинж тэмдэг илэрвэл нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Менингококкт халдвар нь амьсгалын замын халдварт өвчин учраас бусад амьсгалын замын халдварт өвчнүүдийн адил урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэглэнэ. Үүнд:
• Гараа тогтмол угаах, хувийн ариун цэврийг сахих
• Өрөө, тасалгааг агааржуулах, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх
• Бага насны хүүхдүүдийг нэн шаардлагагүй бол олон нийтийн газраар авч явахгүй байх, олон хүн цугларсан газраар явахдаа амны хаалт зүүх
• Хоолой, амны хөндийг сод, царвангийн зэрэг уусмалаар зайлах
• Улиралд тохируулан дулаан хувцаслах
• Биеийн дархлааг сайжруулж витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх
• Өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх.