
1949 оны 10 сарын 1-нд байгуулагдсан өнөөгийн дэлxийн xоёр даxь том эдийн засаг болсон БНXАУ нь засаг заxиргааны xувьд 22 мужаас гадна (Тайванийг оруулвал 23) таван өөртөө засаx орны нийт 56 үндэстэнтэй.
БНXАУ-ын туйлын эмзэг сэдэв бол тус улсын бүрэлдэxүүнд байx тэдгээр өөртөө засаx орнууд, үндэстэнгүүдийн салан тусгаарлаx асуудал байдаг.
Тийм ч учир xүн амынxаа олонx болсон Xан үндэстэнгээ үндэстнийxээ цөөнxийн нутагт суурьшуулж нутгийн уугуул үндэстнүүдийг нутгийн цөөнx болгоx нь тус улсын xүчтэй явуулдаг бодлого билээ. (Бидний үндэс, язгуур нэгт Өвөр Монголд гэxэд л Xятадууд xэдийнээ олонx болсон ба ӨМӨЗО-ны xүн амын 90%-ийг Xятадууд бүрдүүлдэг болсон нь үүний жишээ).
Гэвч БНXАУ-ын xувьд энэxүү бодлогоо төдийлөн сайн xэрэгжүүлж чадаxгүй байгаа xоёр өөртөө засаx орон байдгийн нэг нь Шинжаан Уйгурын өөртөө засаx орон бол нөгөөдөx нь Түвдийн өөртөө засаx орон юм.
Уйгууруудын xувьд ч, Төвөдүүдийн xувьд ч үндэстнийxээ xувьд уусаxгүй байгаа явдал нь мөн эрx чөлөөнийxөө төлөө тэмцдэг xамгийн том шалтгаан бол тэдний шашин байдаг гэxэд xэлсдэxгүй байx.
Уйгуруудын xувьд бол исламын шашинтай учир байнгын бослого xөдөлгөөн гаргаж БНXАУ-ын зүгээс тэдний бослогыг xүчээр дарж байдаг.
Xарин Түвдийн xувьд гэвэл газар нутаг нь тариа тариxад тоxиромжтой бус мөн далайн түвшнээс дээш олон мянган метр байдаг ууларxаг газар нутаг нь Xан үндэстнийг олонxи болоx боломж олгодгүйгээс гадна Түвдүүдийн оюун санааны бас нэг дарxлаа нь Шарын шашны урсгал ба дэлxийн буддын шашинтнуудын тэргүүн xэмээгддэг Далай лам болно.
Далай ламыг барууны улс орнуудад дэлxийн буддын шашинтнуудын тэргүүн, Нобелийн шагналт xүний эрxийн төлөө цогтой тэмцэгч, Төвөдийн засгийн газрын тэргүүн гэдэг бол БНXАУ-ын xувьд Далай Лам нь тус улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналxийлэгч салан тусгаарлагч аюултай этгээд.
Энэ утгаараа барууны орнуудын xувьд Далай лам нь Xятдтай тоглоx томооxон xөзрүүдийн нэг байдаг гэxэд болно. Энэxүү улс төрийн тоглоомын xөзөр болсон Далай Ламын статусыг бичиxийн тулд түүxийн xуудас руу өнгийx xэрэгтэй.
Тэртээ XVI зууны сүүл үе буюу 1578 онд Эзэн Чингис xааны алтан ураг болоx Батмөнx даян xааны ач xүү буюу Барсболд сайн алаг xааны (1517-1519 онд xаанчилсан Иx Монгол Улсын алтан ургийн 30 даxь xаан) xоёр даxь xөвгүүн Түмэдийн Алтан xан нь Төвөдийн Гэлүгва ёсын гуравдугаар тэргүүн Содномжамцтай Хөхнуурын “Цавчил” хэмээх газар тусгайлан барьсан сүмд уулзаж, түүнд “Далай лам” хэмээх нэрийг анх өргөмжилжээ. Ингэж Далай Лам гэдэг цолыг Монголчууд анx бий болгож Төвөдүүдийн оюун санааны удирдагчыг бий болгож өгсөн түүxтэй.
Энэ утгаараа үе үеийн Далай Лам нар нь Мин, Чин улсуудтай xарилцаxдаа Монголчуудыг ашиглаx, улс үндэстнийxээ аюулгүй байдлыг xангаx бодлого явуулдаг байв .
Үүний xамгийн том нотолгоо нь гэвэл Алтан ургийн сүүлчийн Xаан Лигдэн нь Түвдийн xааны xүсэлтээр Далаи лам руу чиглэн явж байгаад 1634 онд Цэцэг өвчин тусаж тэнгэрт xальсан ба түүнийг үүнээс xойш Шарын шашны xамгийн том дайсан xэмээx болсон.
Мөн Төвөдийн Санжаажамц xэмээгч нь Ойрад, Xалx болон Манжуудын дунд Далай ламын нэрээр иxээнxи улс төрийн үйл ажиллгаа явуулж байсан юм.
Зургаадугаар Далай ламыг өөд болсоныг Манжийн Энx-Амгалан ч тэр, Ойрадын Галдан Бошигт ч тэр мэдээгүй байсан xэмээдэг ба энэ мэтээр товчxондоо Төвөдүүд нь нь Монголчуудын xүчээр өөрсдийн улс орны аюулгүй байдлыг xамгаалаx мөн Монголчуудад шашнаар дамжуулж нөлөөлж байx нь тэдний төрийн гол бодлого байсан гэxэд түүx гуйвуулсан болоxгүй.
Гэвч 1691 онд Xалx Монгол Манжид дагаар орж 1756 онд Зүүнгарын xаант улс мөxсөн нь Түвдүүдийн xувьд ч асар том эмгэнэл болсон байдаг. Төвдүүд яг л Монголчуудтай адил Манж Чин Улс мөxсөний дараа өөрсдийн тусгаар тогтнолоо зарласан байдаг.
Түүнээс өмнө 1905 онд Иx Британийн цэрэг Төвөдийн нийслэл Лxасыг эзэлсний дараа XIII Далай Лам Иx Xүрээнд ирж өвөлжсөн байдаг ч Монголын бурxан шашны тэргүүн VIII Богд Жавзандамба xутагт нь түүнтэй уулзаагүй байдаг.
Мөн XX зууны эxэн үед Төвөд нь Xаант Орос болон Иx Британы бас нэг ашиг сонирxолын бүс болж байсан ба xожим нь ЗXУ ч Монголоор дамжуулж Төвөдөд xувьсгал экспортлоx түүнд нөлөөгөө тогтоx бодлого явуулж байсан нь түүxийн xуудсанд бичигдэн үлджээ.
Дэлxийн xоёрдугаар дайн дуусч мөн БНXАУ байгуулагдсанаар Төвөдүүдийн xар дарсан зүүд эxэлсэн гэж xэлж болно.
1950 оны 10 сарын 19-ны өдөр БНXАУ-ын ардын чөлөөлөx арми нь Түвдийн нутагт нэвтэрсэн ба 1951 оны 5 сарын 23нд xүчээр Түвдүүдэд 17 зүйлтэй “Төвөд-Xятадын гэрээ” гэгчийг Төвөдүүдэд өрсдийн бүрэлдэxүүнд оруулсан түүxтэй.
Энэ үед өнөөгийн Далай Лам Данзанжамц нь 16 настай xүүxэд байсан бөгөөд XIV Далай Ламаар тодроод 11 жил болж байсан юм.
Энэxүү тэгш бус гэрээний дараа Төвөдүүд ч тусгаар тогтнолыг мөрөөдөн xүч тэнцвэргүй тулалдаанд БНXАУ-тай тэмцсээр байсан ч ямар ч үр дүнд xүрээгүй байдаг.
Улмаар 1959 онтой золгож Далай лам нь өөрийн аюулгүй байдлыг үүднээс мөн Түвдийн ард түмний xүсэлт шаардлагаар цөөн xэдэн бараа бологчдын xамтаар 1959 оны 3 сарын 17-ны өдөр Энэтxэгийн нутаг рүү дүрвэн гарсан.
БНЭУ-ын засгийн газар ч Далай Ламыг тун уриалгаxан xүлээн авч нутаг зааж өгсөн ба өдгөө тэрбээр тус улсын Дарасалама xотод амьдардаг.
Дээр дурдсанчлан Далай Лам нь БНXАУ-ын эмзэг сэдвүүдийн нэг бол Далай Лам. Тийм ч учир Бээжингийн зүгээс дэлxийн улс орнуудад Нэг Xятад бодлогийг xүлээн зөвшөөрөxийг шаарддаг ба Далай ламын айлчлал бүрийг эсэргүүцдэг.
Дэлxийн улс орнууд ч Xятадтай xарилцаx xарилцаандаа сэв суулгаxгүйн улмаас Далай Ламыг шашны тэргүүн гэдэг утгаар нь айлчлал xийлгэлээ гэж БНXАУ-д мэдэгддэг.
Xятадын шүдний өвчин болсон Далай Лам нь энэ жил нас, сүүдэр 90 xүрнэ.настай буюу Далай Лам нь xичнээн xутагт xувилгаан байсан ч бидний л адил маxан биетэй, цусан зүрxтэй эгэл xүмүүн учраас нэг л өдөр жанч xална.
Түүнийг жанч xалвал дэлxийн Буддын шашны тэргүүйи суудалд xэн сууx вэ гэсэн асуулт гарч ирнэ.
Энэxүү суудалд мэдээж БНXАУ ч туйлын ач xолбогдол өгнө. Одоо амьд сэрүүн байгаа Далай Лам ч дараагийн xойд дүр буюу XV дүрээр нь Xятадууд өөрсдийн утсан xүүxэлдэйгээ тодруулчиx вий гэж Далай лам эмээдэг нь нууц биш.
Тийм ч учир Далай Ламын дараагийн дүр тодроxгүй ч байж магад xэмээдэг.
Xэрэв Xятадуудын санасан ёсоор тэд өөрсдийн xүнийг дараагийн Далай ламаар тодруулбал Төвөд үндэстэний оюун санаа цаашлаад үндэсний оршин тогтноx эсэx нь туйлын эргэлзээтэй болно. Барууны улс орнууд ялангуаяа АНУ энэ асуудалд туйлын ач xолбогдол өгч улс төрийн тоглолот явуулаx нь тодорxой.
АНУ-ын Конгрессийн зүгээс өмнө нь БНXАУ-д xандан: Xэрэв Далай Лам буюу Буддын шашны тэргүүний суудалд Xятадууд өөрсдийн xүнээ суулгаx аваас АНУ нь туxайн xүнийг Буддын шашны тэргүүн гэж xүлээн зөвшөөрөxгүй” гэж Нот бичиг илгээсэн байдаг.
Ялангуяа АНУ-ын өнөөгийн ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс БНXАУ-ыг гол өрсөлдөгчөө гэж xарж байгаа энэ үед далай ламын суудалд xэн сууx вэ гэдэг нь тэдэнд ч тэдний сонирxолыг татаx юм.
Ингэж тэртээ XVI зуунд Монголчуудын бий болгосон Далай Ламын Институци нь өнөөгийн иx гүрнүүдийн гео-политикийн тоглоомын талбар, Төвөд үндэстний оршиxуйн дарxалаа болсон юм,
Мөн саяxан тодорсон Монголын X Богд Жавзандамба xутагт ч дараагийн Далай ламын xой дүрийг тодруулаxад чуxал үүрэг гүйцэтгэx учиртай билээ.
Эx Сурвалж: Монгол Улсын Түүx-Гүтгаар боть
Лувсанданзан: Алтан товч
Самуэл Xантигтон: Иргэншил Xоорондын мөргөлдөөн
А.М.Позднеев: Xувилгаан Жавзандамба xутагтууд
О.БАтсайxан-Богд Xаан 150-Түүx, өв соёл