
Филиппины Ерөнхийлөгч асан Родриго Дутертег Олон улсын эрүүгийн шүүхийн захирамжийн дагуу Манила хотын олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилсан байна.
Прокурор Карим Хан Филиппин улс Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн байх үеийн буюу Р. Дутертегийн Давао хотын даргаас Филиппины төрийн тэргүүн байсан үеийн 2011 оны 11-р сарын 1-нээс 2019 оны 3-р сарын 16-ны хооронд үйлдсэн хэргүүдийг үндэслэн баривчлах захирамж гаргажээ.
Хүний эрхийн төлөөх байгууллагууд 79 настай Р. Дутертегийн санаачилсан хар тамхины эсрэг тэмцлийн явцад хар тамхины наймаатай холбоотой эсэх нь нотлогдоогүй, гэм зэмгүй олон арван мянган хүн амь үрэгдсэн гэж үзэж байгаа ба Олон улсын эрүүгийн шүүх түүнийг хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт буруутгаж байгаа аж.
Эх сурвалж: Rappler.com
Зоригтой цэвэрлэгээ хийсэн ерөнхийлөгч