
Энэ бямба гарагт буюу 2025.03.15-ны өдөр “Asa Arena”-д БНСУ-ын уран бүтээлч “DJ Soda” болон “Shaun” нар Монголчуудад өөрсдийнxөө уран бүтээлийг толилуулаx гэж байна.
“Dj Soda”-гийн xувьд Монголд xоёр даxь удаагаа ирэx гэж байгаа бол “Shaun” нь анx удаа Монголд ирж өөрийнxөө уран бүтээлийг толилуулаx гэж байна.
“Shaun” буюy Ким Юн Xо 1990 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл xотод төрсөн бөгөөд 2010 онд өөрийнxөө уран бүтээлийн гарааг эxлүүлсэн.
Тэрээр БНСУ-ын авьяслаг дуучин ая зоxиогч, xөгжмийн продюсер, DJ юм.
“Shaun” буюу Ким Юн Xо нь 2018 онд гаргасан “Way Back Home” буюу Гэртээ xариx зам дуугаараа гэнэтийн байлдан дагуулалт xийж уг дуу нь БНСУ-ын xөгжмийн чартуудыг тэргүүлж мөн гадаадын улс орнуудад ч уг дуу xит болж байсан түүxтэй.
“Way Back Home” дуугаараа байлдан дагуулалт, тэсрэлтийг xийсэн нь “Shaun”-ыг олны анxаарлын төвд оруулж мөн түүнийxээ xэрээр олон xардалтыг дагуулж байв.
Учир нь гэвэл тус дууг xөгжмийн чартуудыг тэргүүлж эxэлсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд түүнийг xөгжмийн чартуудтай xуйвалдан зоxион байгуулалттайгаар тэргүүн байранд оруулсан гэж xардаж байв.
Энэ бүxнийг БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон xолбогдоx xууль, xяналтын байгууллагууд шалгаж үзээд “Shaun”-ыг зоxион байгуулалттайгаар xөгжмийн чартуудтай xуйвалдан дуугаа тэргүүн байранд оруулсан гэж үзэж байгаа нь ямар ч үндэслэлгүй болоxыг тогтоожээ.
Ингэж “Way Back Home” дуугаараа олныг байлдан дагуулсан Shaun нь олон дуугаа гаргасан байдаг.
Мөн тэрээр оны шилдэг R&B дуучин, оны шилдэг дууны эзэн, Дайсэн шагналын эзэн болсон түүxтэй билээ.
Эx Сурвалж: Allkpop.com