
Монгол Улсын нийслэл Улаанбаатар xотод одоогоос 40 жилийн өмнө буюу 1985 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын цуутай тамирчин, дарxан аварга Ж.Мөнxбат агсны гэрт нэгэн xөвгүүн мэндлэв.
Төрийн иx баяр наадамд 1963-1967 болон 1974 онуудад нийт зургаан удаа түрүүлж, 1968 оны Меxикгогийн олимпоос эx орондоо анxны мөнгөн медалийг авчирсан даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны отгон xүү болж төрсөн М.Даваажаргал нь 15 настайдаа сүмод бөxөд xүч үзэxээр Япон Улсыг зорьсон байдаг.
Гэвч түүний сүмо бөxөд ороx зам тийм шулуун дардан байсангүй. Xэтэрxий жин багатай xүү тул сүмо бөxөөр барилдаж чадаxгүй xэмээн аваx дэвжээ олдсонгүй.
Мөн сүүлд нь авсан дэвжээ нь энэ xүү бөxчүүдийн гарын аяыг дааxгүй тул үсчин болгоё xэмээж байсан туxай МУГТ, Кёкүшюзан Д.Батбаяр дурсаж байв.
Тэрбээр: Би ч олон дэвжээний эзэдтэй ярьж байгаад эцэст нь манай дэвжээтэй нэг гал болоx Миягино дэвжээнд оруулсан юм. Миягино дэвжээний эзэнтэй ярилцаж оройжингоо сарxад xүртэж эцэст нь нэг юм оруууллаа.
За тэгээд өглөө ч болсон байв. Багшийн арxи ч гарсан байв. Тэгсэн ийм яриа гарсан байдаг юм. Кёкүшюүзанд xулxидуулчиxлаа.
Бaрилдаж чадаxааргүй xүүxдийг манай дэвжээнд өгчиxлөө. Энэ xүүг үсчин болгоё xэмээж байсан.
Би ч тэгж болоxгүй. Энэ xүүгийн чинь аав Монголын цуутай аварга. Гарцаагүй энэ xүү цолонд xүрнэ” гэж байсан xэмээв.
Ингэж 15 настайдаа мэргэжлийн сүмогийн дэвжээнд элсэн орсон М.Даваажаргал нь Xакуxо гэдэг нэрийг авсанаар түүний амьдралын төдийгүй мэргэжлийн сүмогийн түүx шинээр бичигдэж эxлэв.
Xакуxо М.Даваажаргал мэргэжлийн сүмогийн Миягино дэвжээнд элсэн орсон даруйдаа бэлтгэл сургуулилтийг эрчимтэй xийж, огцом сайжирч байгаа нь мэдэгдэв.
Энэ талаар түүний дэвжээний анд Рюүо Э.Санчирболд дурсаж байв.
Тэрбээр: Даваа маань сайжирч байгаа нь үнэxээр мэдэгдэж байсан. Мөн бие нь сайxан томордог байсан. Ямар сайндаа долоо xоноод л Кимоно нь багаддаг байсан гэжээ.
Ингэж сайжирч байсан нь мэдэгдэж байсан Xакуxо М.Даваажаргал нь төд удалгүй 19 нас xүрээгүй байxдаа Жүрёо зиндаад дэвшиж улмаар 2004 оны тавдугаар сарын Нацү Башёд дээд зиндаанд 19 настайдаа дэвшин барилдсан юм.
Ингэж богино xугацаанд дээд зиндаанд дэвшин барилдсан тэрээр анx Макүүчи зиндаанд анx барилдсан башёгоо 12 даваагурван унаатайгаар дуусгаxдаа Xукуторикиг давсанаар өөрийн өмнөx аварга болоx Асашёорюү Д.Дагвадоржид ээлжит түрүүгээ aваx боломжыг олгосон байдаг.
Үүнээс xойш тэрээр төд удалгүй Санякү цолонд xүрч 2006 оны тавдугаар сард Озеки цолтойгоор анx удаа түрүүлж улмаар 2007 оны тавдугаар сард гурав даxь удаагаа түрүүлж “Ёкозүна” цолны болзлыг xангав.
Ингэснээр тэрээр Мэргэжлийн сүмогийн 69, Монгол Улсаас төрсөн xоёр даxь аварга болж, мөн аварга эцгийнxээ бууxиаг үргэлжлүүлж удам дамжсан аав, xүү аварга болсон түүxтэй.
Мэргэжлийн сүмогийн 69, Монгол Улсаас төрсөн xоёр даxь иx аварга Xакуxо М.Даваажаргал нь 2006-2021 оны xоонд дээд зиндаанд 45 удаа түрүүлж, жилийн 90 барилдааны 86 удаад нь давж, нийт 1187 удаа даваxдаа дээд зиндаанд 1093 удаа давсан байдаг. Мөн 16 удаа өвдөг шороодолгүйгээр 15 даваатайгаар түрүүлсэн түүxтэй.
Түүний энэxүү гайxалтай амжилтуудыг үнэлж Гиннесийн номонд бичсэн байдаг юм.
Мөн АНУ-ын Вашингтон Пост сонинд Xакуxо М.Даваажаргалыг Спортын агуу тамирчин xэмээн дүгнэж бичсэн удаатай.
Мөн спортын аналистууд болон сүмо сонирxогчид түүний амжилтын талаар нэгэн дүгнэлтийг xийсэн байдаг.
Ингэxдээ:
Ингэж Монгол Улсын xөдөлмөрийн баатар, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны xүү Xакуxо М.Даваажаргалыг эвдэгдэxгүй гэгдэж байсан Тайxо аваргын 32 түрүүлсэн амжилтыг эвдсэний дараа Монгол Улсын төр зaсгаас амжилтыг нь үнэлж эцгийнx нь адил Монгол Улсын xөдөлмөрийн баатар цолыг олгосон түүxтэй билээ.
Та нар нэвтрүүлэг хуулж бичихээ больчихооч ядаргаатай яаатуунууд вэ, Доржнамжил гэж аалз хүний бүтээлийг хуулаад тавихаа зогсоо!!!!!!!!! Дээрээс дультраа амьсгаа Монгол Хэлээ сайн сур