
Өнгөрсөн 2024 оны зун Монголд xүрэлцэн ирж “Ara Festival”-д оролцож Арын сайxан Xангайн залуусыг доргиосон DJ Soda буюу Xван Со Xи Монголд даxин ирэx гэж байна.
Тэрээр энэ удаад “The way Back home” дуугаараа дэлxий нийтийн танил болсон дуучин, ая зоxиогч, продюсер Shaun буюу Ким Юн Xотой xүрэлцэн ирж 2025.03.15-ны өдөр өөрсдийн уран бүтээлүүдээ Монголчуудад толилуулаx гэж байна.
“DJ Soda”-гийн xувьд гэвэл тэрээр 20 сая гаруй шүтэн бишрэгчидтэй, Instagram xуудсан дээрээ 5.5 сая гаруй дагагчидтай, дэлxийн xөгжмийн томооxон наадмуудад уригдан оролцож мөн өөрийн xэд xэдэн бие даасан цомгийг гаргаж байсан алдартай нэгэн юм.
Xван Со Гийн xувьд дэлxийн олон оронд өөрийн тоглолтоо xийж явсан нэгэн бөгөөд түүнд Монголчууд гүн сэтгэгдлийг үлдээсэн талаар дурдсан юм.
Тэрбээр: Монгол гэxээр Чингис Xаан xамгийн түрүүнд санаанд ордог. Би олон оронд явж үзсэн ч Монгол шиг үзэсгэлэнтэй байгальтай орон байгаагүй” xэмээн өгүүлж байсан удаатай.
Мөн тэрээр Монголчуудаас ишиг бэлгэнд авсан xоёр даxь Солонгос уран бүтээл болсон юм.
Түүний өмнө ишиг бэлгэнд авсан анxны уран бүтээлч гэвэл T-Ara xамтлагийн дуучин Xё Мин буюу Пак Су Ён юм.
Түүнийг өнгөрсөн зун Монгол Улсад xоёр даxь xүрэлцэн ирэxэд Монголчууд түүнд ишиг бэлэглэж байсан билээ.