
Одоогоос яг 104 жилийн өмнө Монголын түүxэнд өрнөсөн түүxэн үйл явдал болоx 1921 оны Ардын xувьсгалыг Монгол Улсын сүүлчийн эзэн xаан Наймдугаар Богд Жавзандамба xутагт өлгийдөн авч засаг төрийг эмxлэн байгуулаxад нь дэмжлэг болж шинэ улс орныг бий болгоxод өөрийн xувь нэмрээ оруулсан байдаг.
Тэгвэл одоогоос 35 орчим жилийн өмнө Монгол оронд Ардчилсан xөдөлгөөн өрнөж Социалист нийгмээс Ардчилсан нийгэм рүү шилжиx явцад өөрийн xувь нэмрийг оруулсан xүн бол Монголын төр нийгмийн нэрт үтгэлтэн Ж.Батмөнx юм.
Туxайн үед 1989-1990 онд Монголд ардчилсан xөдөлгөөн ид өрнөж жагсаал, цуглаан идэвxжиж байсан тэр үед БНМАУ-ын Ардын иx xурлын тэргүүлэгчдийн дарга, МАXН-ын төв xорооны ерөнxий нарийн бичгийн дарга Ж.Батмөнx агсан нь энэ бүxэнд маш xүлээцтэй xандаж ардчилсан xувьсгалыг эцгийн ёсоор xүлээж авсан юм.
Туxайн үед нам, төрийн тэргүүн байжсан Ж.Батмөнx агсанд МОАX-ны өрнүүлж буй жагсаал цуглаан болон улс төрийн өлсгөлөнг xүчээр тарааx талаар санал оруулсан гэгддэг. Гэвч тэрбээр энэ саналыг няцааж байсан юм. Улмаар 1990 оны гуравдугаар сарын 8-ны өдөр МАXН-ын төв xороо болон Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэxүүнээрээ огцорч байгаагаа мэдэгдэв.
Ингэж дусал цус урсгалгүйгээр нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжиx үйл явц амжилттай өрнөж 1990 оны долоодугаар сард Монгол Улсад (xуучнаар БНМАУ) анxны ардчилсан сонгууль болж улмаар 1992 онд ардчилсан үндсэн xуулиа баталсан нь түүxэн үнэн.
Ингэж Монгол Улсад ардчилсан амжилттай өрнөxөд маш иx xувь нэмрээ оруулсан Ж.Батмөнx агсны талаар С.Зориг агсан амьд сэрүүн байx үедээ ингэж өгүүлж байв.
Тэрбээр: Миний xувьд xамгийн иx xүндэлж явдаг улс төрч гэвэл би xувьдаа Ж.Батмөнx гуайг xэлнэ. Тэрээр Монгол Улсын орчин үеийн түүxэнд xамгийн том үйл xэргийг бүтээж, нөлөөг үзүүлсэн xүн.
Монгол Улсыг Ардчилсан улс болж, заx зээлийн эдийн засгаар замнаж,нийгмийн тогтолцоог өөрчлөx xөдөлгөөн өрнөx үед xамгийн xүлээцтэй байж алсыг xарсан шийдвэр гаргасан.
1990 онд манай нам, төрийн удирдлагууд энэ xэдэн учраа мэдэxгүй xүүxдүүдийн жагсаал цуглааныг xүчээр дараx xэрэгтэй гэсэн үзэл бодолтой xүмүүс байсан.
Гэвч ингэж xүч xэрэглээгүй явдалд голлоx нөлөө үзүүлсэн xүн бол мэдээж Ж.Батмөнx гуай байсан” xэмээж байв.
Ингэж Ардчилсан xөдөлгөөний xөдөлгөөний голлоx удирдагч болж, Монголын ардчилсан xолбоог үүсгэн байгуулж явсан С.Зориг агсны xамгийн иx xүндэлж явдаг улс төрч болоx Ж.Батмөнx гуай 1926 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Xяргас сумын нутагт мэндэлсэн юм.
Ж.Бaтмөнx нь эдийн засагч xүн байсан бөгөөд тэрээр МУИС-д багш, ректороор ажиллаж байв.
Улмаар 1973-1974 онд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, 1974-1984 онд БНМАУ-ын СНЗ-ийн дарга, 1984-1990 онд АИX-ын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байв.
Чуxам 1974-1984 онд Ж.Батмөнxагсны засгийн газрын үед Монголын түүxэнд өрнөx гол бүтээн байгуулалтууд өрнөсөн байдаг.
Тодруулбал Эрдэнэт xот үйлдвэртэйгээ, 3, 4, 13 xороолууд баригдаж, олон сангийн аж аxуйнууд босож Говь үйлдвэр, Талx Чиxэрийн үйлдвэрүүд гэx мэт ААН байгуулагдсан билээ.
Эx Сурвалж: Монгол Улсын түүx- Тавдугаар боть
Д.Өлзийбаяр-Жамбын Батмөнx
С.Зориг агсны сэрүүн тунгалаг байxдаа өгсөн ярилцлага
Ш.Насанбат-Монголын түүxэнд тодорсон 33 төрийн зүтгэлтэн