Өсвөрийн Жүдочид Европын цомын тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртлээ

Өнгөрсөн бямба гарагт Лондон дахь Вэстминстерийн ордны хойд жигүүрт байрлах Элизабетийн цамхаг буюу олонд Биг Бэн нэрээрээ алдаршсан цамхаг руу Палестины далбаа барьсан эрэгтэй авирсан байсныг Лондон хотын онцгой байдлын албан хаагчид 16 цагийн дараа цамхагаас буулгажээ.
Уг явдлаас болж цагдаа нар Вэстминстерийн гүүрний хөдөлгөөнийг хоёр талаас нь түр хаахад хүрсэн байна.
Цамхаг руу авирсан эр энэ бүх үйлдлээ өөрийн камераар бичиж, Биг Бен цамхаг руу авирсан явдлаараа хууль сахиулагчдын дарамт шахалт, хүчирхийллийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэхийг хүссэн гэжээ.
Лондон хотод болсон уг хэрэг явдлаас гадна Шотландын баруун эрэгт байрлах АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын эзэмшлийн гольф клуб руу палестиныг дэмжигчид нэвтрэн, эвдлэн сүйтгэжээ.
Тэд тус гольф клубын зүлэг дээр “Газын зурвасыг зарахгүй” хэмээн шүршдэг будгаар бичсэн байжээ.
Уг хэргийг Их Британид төвтэй Palestine Action байгууллагын зүгээс зохион байгуулсанаа мэдэгдсэн ба үүнийгээ “Америкийн засаг захиргааны палестинчуудыг устгаж, Газын зурвасыг авах гэсэн төлөвлөгөөг” эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн явдал хэмээн тайлбарлажээ.
Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп Газын зурвасын иргэдийг бүр мөсөн нүүлгэн шилжүүлж, тус бүс нутгийг хөгжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ.
Эx Сурвалж: BBC.COM