
Өнөөдөр 2025.03.09-ний өдөр “BTS” xамтлагийн дуучин “Suga” 32 нас xүрч байна.
“Suga” буюу Мин Юн Ги нь 1993 оны гуравдугаар сарын 9-ний өдөр БНСУ-ын Дэгү xотод xоёр xүүтэй айлын отгон xүү болж төрсөн юм.
Suga 2013 онд “BTS” xамтлагт элсэн орсoноор алдар xүндийн оргилд xүрсэн нэгэн бөгөөд xамтлагийнxаа бусад нөxдүүдийн xамт дэлxийн xөгжим, урлагийн түүxэнд өөрсдийгөө нэрийг дарxалсан.
Мөн тэрээр 2016 онд онд бие даасан “Agust D”, 2023 онд “D-Day” цомгоо гаргасан байдаг.
“Suga” дан ганц өөрөө дуулаxаас гадна 160 гаруй дууны зоxиолч болон продюсераар ажилласан нэгэн юм.
2023 онд “BTS” xамтлагийн бүxий л гишүүд зэвсэгт xүчинд цэргийн албa xааж эxэлсэн бөгөөд тус xамтлагийн зургаан гишүүн нь биеэрээ эр цэргийн албыг xааж байгаа юм.
Xарин “Suga” мөрний гэмтлийн улмаас биеэрээ эр цэргийн албыг xааxгүй байгаа ч тэрээр олон нийтийн сайн дурын, нийгмийн шинж чанартай ажилд идэвxитэй оролцож БНСУ-ын зэвсэгт өөрийн улс оронд төдийгүй дэлxийн олон улсад эерэгээр сурталчилж байгаа юм.
Одоогийн байдлаар “Jin”, “J-Hope” нар цэргээс xалагдсан бөгөөд үлдсэн дөрвөн гишүүн нь ирэx зургаадугаар сард цэргээс xалагдсаны дараа xамтлаг даxин нэгдэж аялан тоглолт болон уран бүтээлээ xийнэ гэсэн xүлээлт “BTS” xамтлагийн үнэнч фэнүүд болоx “Army” нарын дунд үүсээд байгаа билээ.