
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Спортын бооцоот таавар”-ыг зөвшөөрч, үүнээс бусад бооцоот таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглоно.
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ОРЖ БАЙГАА
ГОЛ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
Тусгай зөвшөөрөлгүйгээр спортын бооцоот тааврын үйл ажиллагаа эрхэлсэн, спортын бооцоот таавраас бусад бооцоот тааварын үйл ажиллагаа эрхэлсэн бол ял оногдуулна:
ЯЛЫН ХЭМЖЭЭ:
Спортын бооцоот тааврын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн тохиолдолд 10-50 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх, 1-3 жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглож, хорих ялтай болгож, хэмжээг нэмэгдүүлнэ:
ЯЛЫН ХЭМЖЭЭ:
- Мэдээллийн технологи, программ хангамж ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Одоогийн ялын хэмжээ нь 6 сараас 3 жил хүртэл байгаа/
- Мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Одоогийн ялын хэмжээ нь 1 жилээс 5 жил хүртэл байгаа/
Агентад Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
/Өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс, цахим мөнгө худалдах, худалдан авах бирж, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим хаягаа бусдад ашиглуулсан этгээд/
ЯЛЫН ХЭМЖЭЭ: 10-100 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх, 1-3 жилээр зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Зар сурталчилгаа хийсэн үйлдэлд хариуцлага хүлээлгэнэ:
ЯЛЫН ХЭМЖЭЭ: 5-100 сая төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРЖ
БАЙГАА ГОЛ ӨӨРЧЛӨЛТ
Мөрийтэй тоглоомыг удаа дараа, эсхүл интернэт протоколын хаягийг өөрчилж тоглосон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД ОРЖ
БАЙГАА ГОЛ ӨӨРЧЛӨЛТ
Хойшлуулшгүй тохиолдолд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хязгаарлалт тогтооно.