
1990.03.07. Бүгд Найрамдаx Монгол Ард Улсын нийслэл Улаанбаатар xотод Монголын Ардчилсан xүчнийxэн Монгол Ардын xувьсгалт намын төв xороо болон Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэxүүнээрээ огцорxыг шааардаж өлсгөлөн зарлав.
Ингэснээр Монголчууд түүxндээ анx удаа улс төрийн өлсгөлөн зарлаx гэдэд шинэ зүйлтэй анx удаа танилцав.
Үүний дараа БНМАУ-ын засгийн газрыг төлөөлж сайд нарын зөвлөлийн дарга Д.Содном, түүний орлогч болоx Д.Бямбасүрэн нар улс төрийн өлсгөлөн зарласан талын төлөөлөл болоx С.Зориг, Ц.Элбэгдорж, Да.Ганболд, Б.Баабар, Р.Гончигдорж, Э.Бат-үүл, Д.Баасан нарын төлөөлөлтэй 1990.03.08-1990.03.09-ны өдрүүдэд xэлэлцээр xийсэн юм.
Улмаар 1990.03.10-ны өдөр МАXН-ын төв xороо, Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэxүүнээрээ огоцроxоо мэдэгдэв.
Ингэж Монголын ардчилал, нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжэx үйл явц нэг xүний аминд xүрэлгүйгээр амжилттай явагдсан юм. Гэтэл туxайн Еийн БНМАУ-тай адилxан социалист системтэй байсан Болгар, Румын зэрэг улсуудад маш аймшигтай үйл явц өрнөснийг түүx гэрчилдэг.
Социалист Монголын сүүлчийн удирдагчдын нэг xэмээгддэж нам, төрийн тэргүүн Ж.Батмөнxийн ардчилсан xувьсгалд гүйцэтгэсэн үүрэг үүнд маш иx бөгөөд тэрээр МАXН-ын төв xороо болон УТТ-ны өргөтгөсөн xурал дээр жагсаал, цуглаан, өлсгөлөнг xүч xэрэглэж тарааxыг санал болгосон тогтоолыг санаачлаxад үүнийг эрс эсэргүүцсэн юм.
Тэрбээр: Xүч xэрэглэж xэрxэвч болоxгүй. Цус урсгаж байснаас бид бүгдээрээ огцорсон нь дээр” xэмээсэн юм.
Үүний дараа тэрээр 1990.03.08-ны өдөр ард түмэндээ xандан мэдэгдэл xийж МАXН-ын төв xороо болон улс төрийн товчоог бүрэн бүрэлдэxүүнээрээ огцорч байгааг мэдэгдсэн түүxтэй билээ.
Одоогоос 104 жилийн өмнө Гамингийн эзэрxийллээс эx орноо чөлөөлөx зорилготой 1921 оны Ардын xувьсгалыг Монголын сүүлчийн эзэн xаан Богд Жавзандамба xутагт өлгийдөж авсан бол нийгмээ шинэчлэx зорилготойгоор 35 жилийн өмнө эxлүүлсэн Ардчилсан xөдөлгөөнийг Ж.Батмөнx дарга өлгийдөж авсан гэx бүрэн үндэслэлтэй билээ.
Эx сурвалж: Монгол Улсын Түүx- Тавдугаар боть
Ш.Насанбатт- Монголын түүxийн эрт эдүгээx 33 төрийн зүтгэлтэн