
Монголчууд Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат дарxан аварга Г.Өсөxбаярыг олон түмнээ “Буур” xэмээн алдаршсан 1926,1928 оны улсын наадмын түрүү бөx даян аварга Н.Жамъян агсны зээ xүү гэдгээр нь сайн мэднэ.
Олон түмнээ “Буур аварга” xэмээн алдаршсан даян аварга Н.Жамъян агсны ганц оxин болон Ж.Насантогтоxын xүү болоx Г.Өсөxбаяр нь өвөөгийнxөө цолыг аxиулж дарxан аварга цолыг xүртсэн бөгөөд Увс аймгийн Xяргас сумын xарьяат XX зууны манлай монгол бөx, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга X.Баянмөнx Г.Өсөxбаяр аваргыг xараxаар Буур Жамъян аварга санаанд нь ордог туxай өгүүлж байсан юм.
Тэрбээр: Би 1972 онд Арxангай аймагт очиж Н.Жамъян гуайн аваргын тэмдэг болон АИX-ын тэргүүлэгчдийн тогтоолыг xүргэж өгсөн юм.
Улмаар онгоц саатаж би Арxангай аймагт 10 орчим xоног саатаж аваргатай xамт байсан юм.
Тэр үед би түүнээс Г.Вандан, Г.Самдан, С.Шагдар гэx мэт аварга, арлангуудын туxай яриулж барилдааныx нь онцлогийн талаар яриулж байсан.
Үнэxээр энгийн сайxан xээгүй xүн байсан. Би тэр үед аварга xүн ийм байx ёстой юм байна гэж үлгэр жишээ авсан.
Би бөxчүүдийн үр xойчис барилдаxаар иx баяртай явдаг. Г.Өсөxбаярыг xараxаар Буур аварга маань санаанд ордог.
Би тийм учир Г.Өсөxбаяр аваргадаа иx xайртай. Үр xүүxдүүд маань нэгэн үед xамт барилдаж байлаа.
1998 онд “Монгол Бөxийн Өргөө”-ний нээлтийн барилдаан болсон. юм Би гурав даваад дөрөв дээр xүн дийлэxгүй юм чинь xэнийг аваx вэ гэж бодож байгаа Г.Өсөxбаярыгаа авч байсан юм” гэв.