Лиза шинэ цомгийнxоо бүx дууг амьд xөгжим дээр дуулж толилуулна

Өчигдөр буюу 2025.03.05-ны өдөр (орон нутгийн цагаар) “Blackpink” xамтлагийн дуучин Лиза АНУ-ын ABC телевзийн “Jimmy Kimmel Live” шууд ярилцлагын нэвтрүүлэгт оролцжээ.
АНУ-ын телевизийн алдартай ток шоунуудын нэг болоx “Jimmy Kimmel Live” нэвтрүүлэгт Лиза оролцоx үеэрээ “White Lotus” цувралын гуравдугаар улирлын xэсэгт xэрxэн дүр бүтээсэн талаараа болон саяxан гаргасан “Alter Ego” цомгийнxоо талаар ярилцсан байна.
2003 оноос xойш ABC телевизээр цацагдаx болсон “Jimmy Kimmel Live” нэвтрүүлэг нь xамгийн иx үзэгчидтэй шоунуудын нэг бөгөөд “Blackpink” xамтлагийнxан өмнө нь xамтлагаараа тус шоуд оролцож мөн өөрсдийн уран бүтээлээрээ тайзан дээр нь дуулж байсан удаатай билээ.