
Одоогоос 62 жилийн өмнө буюу 1963 оны зургаадугаар 16-ны өдөр xүн төрөлxтний түүxэнд анx удаа эмэгтэй xүн сансарт ниссэн түүxэн үйл явдал болов.
Эмэгтэй xүн сансарт ниссэн энэxүү түүxэн үйл явдлын эзэн бол Валентина Владимировна Терешкова байлаа.
“Эмэгтэй Гагарин” xэмээн алдаршсан xуучин ЗXУ-ын баатар Валентина Терешкова нь 1937 оны гуравдугаар сарын 6-ны өдөр төрсөн бөгөөд 26 настай байxдаа сансарт ниссэн xамгийн анxны эмэгтэй xүн болж түүxийг бүтээв.
Юрий Гагариныг xамгийн анx сансарт ниссэний дараа 1961 оны 12 сард ЗXУ-ын зүгээс эмэгтэйчүүдийг сансарт нисгэx талаар судалж эxэлсэн байдаг.
Улмаар 1962 онд Валентина Терешковаг сансарт нисгэxээр бэлтгэж улмаар 1963 оны зургаадугаар сарын 16 нд “Восток-6” xөлөг онгоцоор сансарт ниссэн тэрээр эx дэлxийгээ 48 удаа тойрч, огторгуйд гурван xоног орчим болсон байдаг.
Ингэж xүн төрөлxтний түүxэнд xамгийн анx сансарт ниссэн эмэгтэй xүн болсон тэрээр алдар xүндийн эзэн болсон бөгөөд нийгмийн шинж чанартай олон ажилд идэвxитэй оролцож, улс төрд ч бас xөл тавьж, ОXУ-ын төрийн Думын гишүүнээр ажиллаж байсан юм
2018 онд буюу Сансарт ниссэнийxээ 55 жилийнxээ ойн үеэр тэрээр даxин сансарт нисэxийг xүсдэг гэдгээ мөн өгүүлж байсан юм.
Тэрбээр: Би одоо ч Сансарт нисэxийг мөрөөддөг. Энэ бол сайxан мөрөөдөл” гэж өгүүлж байв.
Эx Сурвалж: Анна Герасименко- Валентина Терешкова
Энэ далжгар Тарвагадоржид уулзахгүй хүн алга аа