
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурал энэ лхагва гарагт эхэлж байна
. Жил бүрийн хавар болдог Хятадын улс төрийн хамгийн том үйл явдал болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн энэ удаагийн их хурал 7 хоног үргэлжилж, энэ сарын 11-нд дуусах аж.
Хөрөнгө оруулагчдын хувьд Хятадын Ерөнхий сайд Ли Чян лхагва гарагт тавих Засгийн газрын тайлангаар эдийн засгийн өсөлтийг 5 орчим хувьд барихын зэрэгцээ төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувиас 4 хувь болгон нэмэгдүүлэхээр төлөвлөнө гэсэн хүлээлттэй байна.
Түүнээс гадна Хятадын эрх баригчид инфляцын түвшинг 2 хувьд барихаар төлөвлөж байгаа нь сүүлийн 20-иод жил байгаагүй бага үзүүлэлт юм.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын дараа Хятадын Гадаад харилцааны сайд Ван И болон санхүү, эдийн засгийн яам агентлагуудын тэргүүнүүд хэвлэлийн бага хурал хийх ба уг хурлаар Бээжин Д.Трампын засаг захиргааны зүгээс хэрэгжүүлж буй бодлогуудад ямар хариу арга хэмжээ авах нь тодорхой болох юм.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп энэ мягмар гарагаас эхлэн Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд нэмэлт 10 хувийн татвар ноогдуулж, Хятадын импортын бараа бүтээгдэхүүний татварын хэмжээг 20 хувь болгоод байгаа билээ.
Эx Сурвалж: CNN.COM