
“Таравлин” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан 2025 оны 2 сарын 24-ний өдөр болсон. Тус барилдаанд сумын заан цолтон болон залуу 668 бөхийн барилдаанд зодоглосон ба 12 бөхийг сонгож допингийн шинжилгээ авчээ.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн хүрээнд, Монголын Үндэсний Бөхийн Холбооны захиалгаар тэмцээний үеийн 12 шинжилгээг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага авч ажилласан байна.
Сорьцыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институт (IDAS)-ээс 02.28-ны өдрийн 19:35 цагт тээвэрлэсэн гэнэ. “Нислэгийн хуваариас шалтгаалан шинжилгээний хариу дөрөв хоногийн дотор ирсэн” хэмээн МҮБХ-ноос мэдээллээ. Тэдний мэдэгдэлд допингийн төрлийн бодис илрээгүй гэх мэдээлэл байсангүй.
Тэгэхээр шинжилгээний хариунд хэн нэгэн нь бүдэрсэн үү гэх асуулттай тулгарч байна. Хэрэв тийм бол процессын хувьд тухайн бөхөд шинжилгээнийх нь хариуг танилцуулна. Тухайн бөх хариуг зөвшөөрвөл бөхчүүдийн шинжилгээний хариуг албан ёсоор мэдээлнэ. Харин үл зөвшөөрвөл тухайн бөх Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй ба зардлыг өөрөөсөө гаргана. Б сорьцынх шинжилгээний хариу ирэхээр албан ёсоор мэдээлэх учиртай.

yee nusan buunuud bn sht uvs, hovdiinhon bugd doppingtoi sht daanch zaraldaggui daragddag .