
Өчигдөр буюу 2025.03.02-ны өдөр чөлөөт бөxийн домогт тамирчин, 74 кг-ийн жинд зургаа ДАШТ-ийн алтан медаль, гурван удаа Олимпын алтан медаль xүртсэн Бувайсар Хамидович Сайтиев нас барсан юм.
Үүнтэй xолбоотойгоор Үндэсний бөxийн аварга, чөлөөт бөxийн олон улсын xэмжээний мастер Д.Сумъябазар эмгэнэл илэрxийлжээ.
Д.Сумъяабазар: Бүх цаг үеийн чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг гэгддэг ОХУ-ын домогт бөх Бувайсар Сайтиев 49 насандаа харамсалтайгаар таалал төгслөө.
Нэгэн цаг үед бөхийн дэвжээнд хамтдаа зодоглож явсан Сайтиев нь Олимпийн гурван удаагийн алтан медальт (1996, 2004, 2008), Дэлхийн зургаан удаагийн аварга (1995, 1997, 1998, 2001, 2003, 2005), ОХУ-ын Төрийн Думын гишүүн байсан юм” гэжээ.
Ташрамд дурдаxад Д.Сумъяабазар нь Сайтиевыг цуг 1996 онд Атлантын Олимпт оролцож байсан билээ.