Анxаар: Төвийн нутгаар цасан шуурга шуурч байна

Япон улсад сүүлийн 30-аад жилд гараагүй томоохон хэмжээний ой хээрийн түймэр дэгдэж, 1000 гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.
Японы хойд зүгийн Иватэ мужийн Офүнато хотын орчимд өнгөрсөн лхагва гарагт ассан түймэр өнөөдрийн байдлаар 1200 орчим га талбайг хамраад байна.
Японы Онцгой байдлын албанаас мэдээлсэнээр Иватэ мужийн Офүнатод гарсан түймэр нь 1992 онд Хоккайдо мужийн Күширод гарсан ой хээрийн түймрээс хойшхи хамгийн том түймэр аж.
Түймрийг унтраахаар 1700 орчим гал сөнөөгчид ажиллаж байна.
Баасан гарагийн байдлаар ой хээрийн түймэрт 80 гаруй байшин барилга өртжээ. Цагдаа нар түймэрт өртөж нас барсан нэг хүний цогцсыг олсон ба 1000 гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Түймэр гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба Офүнатод гарсан ой хээрийн уг түймрээс гадна Яманаши болон Иватэ мужид хоёр түймэр бүртгэгджээ.
2023 онд Япон улсад 1300 орчим ой хээрийн түймэр бүртгэгдэж байсны дийлэнх нь хуурайшилт болон салхи ихтэй 2-р сараас 4-р сарын хооронд бүртгэгджээ.
1970-аад оноос хойш тус улсад ой хээрийн түймрүүдийн тоо тасралтгүй буурсаар ирсэн аж.
Офүнато хотод өнгөрсөн 2-р сард дөнгөж 2.5 мм хур тунадас орж, олон жилийн дунджаас хамгийн бага хур тунадас орсон рекордыг тогтоожээ.
2024 он нь Япон улсын түүхэн дэх хамгийн халуун жил болсон юм.
Эx Сурвалж: https://english.kyodonews.net/