
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Ч.Даваабаяр нь үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, үндэсний хэмжээний томоохон төслийн эхлэлийг тавьж, “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” медиа төслийг 2014 онд эхлүүлэн гурван жилийн хугацаанд Монгол орныг хоёр бүтэн тойрч, нийт 32 мянган км замыг туулж, 2000 гаруй үйлдвэрлэгчдийг улс орон даяар таниулсан юм.
2015 онд нийгмийн захиалга, баялаг бүтээгчдийн хүсэлтээр салбар салбарын үйлдвэрлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн ашгийн төлөө бус, “Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоо” ТББ-ыг үүсгэн байгуулснаар өрхийн үйлдвэрлэгчээс эхлээд үндэсний томоохон компанийн төлөөллүүд уг холбоонд нэгдэн баялаг бүтээгчдийг сурталчлан таниулах үүргийг гүйцэтгэсээр байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг түүчээлэн манлайлж, үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжих ажилд гар бие оролцож буй хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаярт Гавьяат Зүтгэлтэн цол хүртээлээ.
iim yamr tsol bdg yum be,ene hund zoriylj tysdaa tsol gargaa yu