Төрт ёсны иx баяраар азай бурлууддаа xүндэтгэл үзүүлэв

ХӨСҮТ-өөс ойрын өдрүүдэд гарч буй халдварт өвчин болон Сар шинийн өдрүүдээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.
Сар шинийн баярын бага насны хүүхдийг үнсэхгүй, 9 хүртэлх сартай нярайтай айлд очихгүй байх хэрэгтэй
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчин болон улаанбурханы нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа “Энэ цагаан сараар бага насны хүүхдийг үнсэхгүй, 9 хүртэлх сартай нярай хүүхэдтэй айлд очихгүй байх хэрэгтэй. Иргэн бүр ХАРИУЦЛАГАТАЙ шинэлэх хэрэгтэй байна” гэлээ.
Улаанбурхан өвчнөөр оношлогдсон иргэд вакциндаа хамрагдаагүй байжээ
Харин Улаанбурхан өвчний тав дахь тохиолдол лөораториор батлагдсан байна. Өвчлөл өндөр улс оронд аялсан 11 настай 2, 12 настай 1, 38 настай 1, таван настай 1 иргэн улаанбурхан өвчнөөр оношлогдсон. Халдвар авсан иргэд вакциндаа хамрагдаагүй байжээ.