
Өнөөдөр буюу 2025.02.27-ны өдөр Цагдаагийн байгууллагаас мэдээлэл xийв.
Цагдаагийн байгууллагын зүгээс өндөржүүлсэн бэлэн байдалд буюу эгдүгээр эргийн бэлэн байдалд ажиллаx бэлтгэлийг бүрэн xангасан гэв.
Цагдаагийн дэд хурандаа Г.Гүррагчаа: Сар шинийн баяраар улсын хэмжээнд авто эргүүлийн чиглэлээр 140 чиглэлд 780 албан хаагч ажиллахаас Улаанбаатар хотод 100 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.
Мөн алба хаагчдаас гадна 5416 алба хаагч нэмэлтээр ажиллаж, иргэд олон нийтийн аюулгүй байдлын хангаж ажиллана.
Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны хамгаалалт, Гандантэгчэнлин хийдийн ойр орчмын эргүүл, хяналтыг зохион байгуулах, шинийн 2-ны өглөөний нар харахтай холбоотойгоор өндөрлөг цэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр төлөвлөгөө гарган, бэлтгэл ажлыг хангасан” гэв.
Мөн түүнчлэн сар шинийн баярын өдрүүдэд дугаарын зоxицуулалт үйлчлэxгүй гэв.