
Хэдэн жилийн өмнө МСҮТ буюу Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд олон суралцагч хүссэн нарийн мэргэжлээрээ элсэн орж суралцдаг байв.
Харин одоо үед орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхахтай зэрэгцэн богино хугацааны чанартай сургалтуудтай академиуд эх орныхоо зах зээлд шинэхэн төгсөгчдийг нийлүүлж байна.
“Pinecone” академи анхлан 2017 онд үүсгэн байгуулагдсан Монголын анхдагч академи юм. Энэ цагаас хойш өдгөө 700 гаруй төгсөгчийг суралцуулан амжилттай төгсгөсөн байна.

Тус академийн суралцагч элсүүлэх сургалтын төрөл:
- UX/UI designer
- Software engineer
Өнөөдөр тус академи шинэхэн төгсөгч нараа өлгийдөн авлаа. “Pinecone” академид суралцсан 300 инженер төгсөлтийн баяраа хийв.
Мөн энэ академийн онцлог нь мэдээллийн технологийн салбарт программ хангамжийн инженерийг бэлтгэн төгсгөдөг. Энэ хүрээнд Монголын томоохон технологийн компаниуд арга хэмжээн дээр ирж, платформынхоо шинэ хувилбарыг танилцуулав.
Арга хэмжээний үеэр төгсөгчдийн төлөөлөл болон ажил олгогч байгууллагын зочидтой цөөн хором ярилцлаа.


“Pinecone” академийн төгсөгч Г.Цэрэндолгор: Бидний суралцан төгссөн технологийн салбарын өгөгдөл маш их


Сэтгэгдэл маш өндөр байна. 8 сарын хугацаанд энэ сургалтыг төгсөхөд маш их цаг хугацаа орсон. Бас дээрээс нь маш их хичээл зүтгэл гаргаж, одоо төгсөлтөө хийж байна.
Одоо технологийн салбар руу хүн бүр хошуурах болсон. Гэхдээ яг салбар бүр дээр өөр өөрийн гэсэн суурь өгөгдлүүд байдаг. Энэ салбарын өгөгдөл нь маш их.
“Pinecone” академийн төгсөгч Э.Батзаяа: Бодит төслүүд дээр ажилладаг учраас туршлага асар их хуримтлуулдаг


Намайг Э.Батзаяа гэдэг. Би технологийн салбарт ажилладаг. Ерөнхийдөө программ хөгжүүлэлтийн чиглэлээр ажилладаг ийм хүн. Өмнө нь бол хувиараа суралцаж байсан. Би UXUI дизайны ангийг төгссөн. Хувиараа суралцаад, интернэтээс өөрөө судлаад явахаар асуудлууд гэвэл бодит төслүүд дээр ажиллахаар туршлагын асуудал нь байгаад байдаг. Тэгэхээр “Pinecone” мэргэжлийн түвшинд бүх хичээлүүд нь орж буй учраас эднийхийг сонгож суралцсан байгаа.
Энд 8 сарын хугацаанд суралцсан үр дүнгээрээ бол цаашдын ажлууд дээрээ илүү төвлөрөөд, илүү мэргэжлийн түвшинд гүйцэтгээд ингээд явж байгаа.
Давуу тал нь төсөл суурьтай явж буй нь маш их давуу талтай болж өгдөг. Яг процесс яаж явдаг уу, бодит амьдрал дээр төсөл яаж явдаг уу гэдгийг сурагчид өөрсдөө онол үзээд байх бус хийгээд үзэж буй учраас яг мэргэжлийн мастер багш нар, яг ямархуу асуудал туулдаг вэ тэрийг яг бодитоор үзэж буй учраас урьдчилаад асуудлуудтай тулж байна гэсэн үг. Мөн дадлагын түвшинд багаар ажиллах байна. Багаар ажилласнаараа асуудлуудаа үүрэг ролио илүү хүлээж аваад, ажиллах нь яг бодит амьдралын мэдрэмжийг гаргаж ирж байна гэсэн үг.


“Pinecone” академи нь төсөл суурьтай байдгаараа давуу талтай
“Pinecone” академийн багш Б.Тайванбат: Манай академи сургалтандаа голлон практик руу чиглэдэг учраас давуу талтай
“Pinecone”-д байгаа хугацаанд 8 сар маш шахуу. Битүү л шууд практик гээд явчихдаг учраас энэ талаараа их давуу талтай байдаг.
Багш нар маш чухал байдаг. Тэр нь яг юу нь чухал вэ гэхээр өөрсдөө төсөл дээр ажиллаад, мөнгө олоод байж байдаг гэх юмуу багш нар нь.
Төсөл дээр одоо зах зээл дээр ямар байна, ямар чадвартай байгаа, ямар ямар технологи гарч ирсэн юм. Тэр л яг өөртөө хийж буй тэрийгээ заачихдаг учраас давуу талтай.


“Шунхлай” группийн Хүний нөөцийн менежер С.Оюу-Эрдэнэ: “Pinecone” академиараа дамжуулан суралцагч нартаа бүх боловсролыг олгожээ
Өнөөдөр энд ирсэн миний гол зорилго бол шинэхэн төгсөгч нар яг үндсэн зургаан сарын хугацаанд суралцагч нар ямархуу мэдлэг, туршлага хуримтлуулаад байгаа вэ гэдгийг өөрийн биеэр харж, судлах зорилготой ирсэн.
Энэ танилцуулгын үндсэн дээр маш сэтгэл хангалуун байна. Яагаад гэхээр яг энэ академийн сургалтын арга барил өөрөө практик буюу бид нарын хэлдгээр ажлын байран дээрээ цэвэр гараад хийж болох зүйлсүүдийг л хүүхдүүдэд бодитоор илүү түрүүлж ойлгуулж өгдөг нь их давуу талтай санагдлаа.
Бид нар ч гэсэн шинэхэн ажилтнуудаа ажлын туршлага шаардахгүй ажилд авдаг. Тэрийг нь яагаад тэгдэг вэ гэхээр ажлын байран дээр бүрэн зааварчилж өгөх зорилгоор. Тэгвэл “Pinecone” академи маань тэр бид нарын, ажил олгогч нарын толгойны өвчин гэж яриад буй зүйлийг аль хэдийнээ академиараа дамжуулаад шийдээд өгчихсөн байгаад байна. Практиктайгаа уялдуулаад өгчихсөн байна.


“Pinecone” академийн төгсөгч Д.Болд-Эрдэнэ: Хичээлээ заахдаа бүх талаар суралцагч нараа шахаад өгчихдөг учраас илүү бие даан суралцдаг
“Pinecone”-д сурах юм бол юу өгдөг вэ гэвэл мэдээж хэрэг нөхцлийн талаар ер нь ингээд маш их шахчихдаг.
Багш нар нь жишээ нь ууртай захиалагч болж үздэг ч юмуу. Яаж бид нарыг түлхэц болж өгөх юм. Багшдаа даалгавраа шалгуулах биш өөрөө юу гэж бодож байгаа юм гэдэг ч юмуу.
Ямар нэгэн байдлаар өөрөө бие даан суралцах гэсэн зүйлээр шахаад өгчихдөг.
Олон төрлийн нөхцөл байдлаар багт ажиллах, хоорондоо муудалцана, тэгвэл хэрхэн яаж эвлэрүүлэх вэ гээд л бүгд соёлтой нь танилцана гэсэн үг.
Яаж менеж хийх юм гэдэг ч юмуу, тэр талаар нь шахдаг гэсэн үг л дээ.
Ярилцсанд баярлалаа.

