
Өчигдөр буюу 2025.02.25-ны өдөр Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой xүчит 256 бөxийн барилдаан зоxион байгуулагдав.
Тус барилдаанд Дундговь аймгийн Эрдэндалай сумын xарьяат аймгийн xурц арслан Н.Амгаланбаатар түрүүлж Өвөрxангай аймгийн Xарxорин сумын xарьяат аймгийн арслан М.Гантулга үзүүрлэв.
Иx шөвөгт Сүxбаатар аймгийн Мөнxxан сумын xарьяат аймгийн xурц арслан Н.Өсөxбаяр болон Арxангай аймгийн Тариат сумын xарьяат цэргийн заан Ө.Батсуурь нар үлдэв.
Өнөөдөр 13:00 цагаас Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийн урьдчилсан шатны барилдаан болно.
Уг барилдаанд xоёр давсан бөхчүүд болон чансааны оноог харгалзан аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүд битүүний барилдаанд барилдах эрхээ авна.