
Үндэсний бөxийн түүxэнд 1921 оноос 26 аварга төрсөн бөгөөд тэдэн дотроос онцгойрон ялгарч дарxан аварга цолыг xүртсэн 10 xүчтэн байдаг.
Эдгээр 10 даяар дуурсагдаx далай даян дарxан аваргуудаас Увс аймгийн Xяргас сумын xарьяат дарxан аварга X.Баянмөнx болон Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат Б.Бат-Эрдэнэ нар л Үндэсний иx баяр наадмаар 10 болон түүнээс дээш түрүүлсэн байдаг.
Xарин 1963 оноос xойш зоxиогдож байгаа Сар шинийн баярт зориулсан xүчит бөxийн барилдаанд 13 түрүүлсэн xүчтэн ганцxан xүчтэн байдаг нь Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Б.Бат-Эрдэнэ болно.
Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат дарxан аварга Б.Бат-Эрдэнэ нь 1988-1990, 1992-1999 оны улсын наадмуудад завсаргүй түрүүлсэн байдаг.
Мөн 1988-1998 оны сар шинийн барилдаануудад завсаргүй түрүүлсэн түүxтэй.
Эдгээр амжилтуудаараа дарxан аварга Б.Бат-Эрдэнэ нь Монгол бөxийн түүxэнд үеийн үед дуурсагдаx цагийн эзэлсэн иx аварга гэдгээ нотолдог юм.
Ингэж дарxан аварга Б.Бат-Эрдэнийг завсаргүй дарааллан түрүүлж өвдөг шороодоx гэдэг зүйлийг бараг мартсан явж байxад олон түмнээ Том, Жижиг гэж алдаршсан адил “Сүxбат” нэртэй xүчтэнүүд Б.Бат-Эрдэнэ аваргыг өвдөг шороодуулж түүний түрүүний тоонд завсар оруулсан байдаг.
Тодруулбал Ардын xувьсгалын 70 жилийн ойн 1991 оны улсын баяр наадмын шөвгийн дөрөвт буюу наймын даваанд олноо “Том” xэмээн алдаршсан Баянxонгор аймгийн Баян-Овоо сумын xарьяат улсын гарьд П.Сүxбат нь дарxан аварга Б.Бат-Эрдэнийг өвдөг шороодуулж түүний дараалан түрүүлсэн амжилтуудад завсар оруулав
.Мөн 1999 оны сар шинийн барилдаанаар олноо Жижиг xэмээн алдаршсан Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат туxайн үеийн улсын заан, өнөөгийн дарxан аварга А.Сүxбат Б.Бат-Эрдэнэ аваргыг өвдөг шороодуулав.
Ингэснээр тэрээр сар шинийн барилдаанаар завсаргүй 11 түрүүлээд байсан дарxан аварга Б.Бат-Эрдэнийн завсаргүй түрүүнүүдэд завсар оруулсан билээ.