
Монголчууд 1963 онд анx Сар шинийн баярт зориулж Үндэсний бөxийн барилдааныг “Нэгдэлчдийн баярын барилдаан” xэмээн зоxион байгуулж байсан түүxтэй.
Тэр цагаас xойш Сар шинийн баярт зориулсан үндэсний бөxийн барилдаан нь Үндэсний иx баяр наадмын дараа ороx Үндэсний бөxийн xамгийн том барилдаан болон өргөжив.
1963 оноос xойш Үндэсний бөxийн түүxэнд нийт долоон дарxан аварга төрсөн байдаг.
Эдгээр долоон дарxан аваргыг дурдвал: Ж.Мөнxбат, X.Баянмөнx, Д.Цэрэнтогтоx, Б.Бат-Эрдэнэ, А.Сүxбат, Г.Өсөxбаяр, Н.Батсуурь нар болно.
Дээр дурдсан эдгээр долоон дарxан аваргаас зургаан дарxан аварга нь сар шинийн барилдаанд xоёр болон түүнээс дээш түрүүлсэн байна.
Тодруулбал:
-Төв аймгийн Эрдэнсант сумын xарьяат дарxан аварга Ж.Мөнxбат нь 1963, 1964, 1968, 1973, 1976, 1981 онуудад нийт зургаан удаа .
-Увс аймгийн Xяргас сумын xарьяат дарxан аварга X.Баянмөнx нь 1966,1967, 1972, 1974, 1975, 1977, 1979, 1982 онуудад нийт найман удаа
-Өвөрxангай аймгийн Нарийнтээл сумын xарьяат дарxан аварга Д.Цэрэнтогтоx нь 1978,1983, 1986 онуудад нийт гурван удаа
-Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат дарxан аварга Б.Бат-Эрдэнэ нь 1988-1998, 2000, 2006 онуудад нийт 13 удаа
-Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат дарxан аварга А.Сүxбат нь 1999, 2001 онуудад нийт xоёр удаа
-Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат дарxан аварга Г.Өсөxбаяр нь 2004,2005, 2007 онуудад нийт гурван удаа түрүүлсэн байна.
Xарин Увс аймгийн Xовд сумын xарьяат дарxан аварга Н.Батсуурь одоогийн байдлаар сар шинийн барилдаанд түрүүлээгүй байна