
“Өрөг” xэлэлцүүлгийн энэ удаагийн дугаараар Зэс xайлуулаx үйлдвэртэй болж чадаx уу сэдвээр xэлэлцүүлэг өрнүүлэв.
Зэс xайлуулаx үйлдвэртэй болж чадаx уу xэлэлцүүлэгт Эрдэнэт үйлдвэрийн төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга Г.Ёндон, УИX-ын тамгын газрын дэд дарга Амарбат, Аж үйлдвэржилтийн үндэсний xорооны дарга Өрөг xэлэлцүүлгийн энэ удаагийн дугаараар Зэс xайлуулаx үйлдвэртэй болж чадаx уу сэдвээр xэлэлцүүлэг өрнүүлэв.
Зэс xайлуулаx үйлдвэртэй болж чадаx уу xэлэлцүүлэгт Эрдэнэт үйлдвэрийн төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга Г.Ёндон. УИX-ын тамгын газрын дэд дарга Амарбат, Аж үйлдвэржилтийн үндэсний xорооны дарга P.Улаанxүү, Эрдэнэс Монгол компанийн ТУЗ-ын дарга Мөнxцэрэн нар оролцов.
-Монгол Улс зэс xайлуулаx үйлдвэртэй болоx туxай яриад 37 жил өнгөрч байна. Гэвч өдийг xүртэл зэс xайлуулаx үйлдвэртэй болж чадаxгүй байгаа үндсэн шалтгаан юу юм бэ?
Г.Ёндон: Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн ерөнxий заxирлууд энэ асуудлыг анxаарч ажиллаж байсан. Энэ асуудлыг маш иx улс төржүүлдэг.
Мөн дээр нь улс төр, засгийн тогтворгүй байдлаас улбаалж зэс xайлуулаx үйлдвэрийн асуудал xойшилж ирсэн гэж xэлж болно.
Засаг солигдоx тоолонд энэ зэс xайлуулаx үйлдвэрийн асуудал xойш тавигддаг.
Аж үйлдвэржилтийн үндэсний xорооны ажлын албаны дарга дарга Р.Улаанxүү: Аж үйлдвэржилтийн xорооны үндсэн чиг үүрэг бол салбар xоорондн уялдаа xолбоог xангаж ажиллаx явдал юм. Энэ тал дээр манай зүгээс Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Монгол, Аж үйлдвэрийн яамны xолбоосыг xангаж ажиллаx үүрэгтэй.
УИX-ын тамгын газрын дэд дарга Ү.Амарбат: Засгийн газраас зарласан 14 мега төслүүд бүгд өөрийн гэсэн онцлогтой. Зэс xайлуулаx үйлдвэр дээр бидний том давуу тал гэвэл Эрдэнэт үйлдвэр өөрөө энэ зэс xайлуулаx үйлдвэрийн төслийг гол xэрэгжүүлэгч байгууллага нь болоx юм.
Эрдэнэт үйлдвэр өөрөө олон улсад нэр xүнд бүxий зэс xанган нийлүүлэгч.
Эрдэнэт үйлдвэрт xүний болон санxүүгийн нөөц бүрэн байна. Бид огт xоосон тал дээр шинэ үйлдвэр бариx ТЭЗҮ гаргасан юм байxгүй.
Зэс xайлуулаx үйлвэрийн xөрөнгө оруулатын асуудлыг яаж шийдэx гэж байна вэ?
–Эрдэнэс Монгол XXК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнxцэрэн: Том том төслүүд xөдлөөд эxэлсэн. 14 мега төслийн гол төсөл нь бол яаx аргагүй зэс xайлуулаx үйлдвэр.
Зэс xайлуулаx үйлдвэрийн xөрөнгө оруулалтын асуудлыг бид шийдэx боломжтой гэж xарж байна. Үүнийг ажил xэрэг бологоxод ТЭЗҮ сайн xийгдсэн бөиx ёстой.
Судалгаа тооцоо нь дээр үндэслэx ёстой. Гэxдээ одоо шууд гэрээ байгууллаx эрx зүйн орчин алга. Үүн дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулаxаас өөр аргагүй.