
Өнөөдөр буюу 2025.02.25-ны өдөр Монгол Улсын тэргүүн Шадар сайд, УИX-ын гишүүн Лу.Гантөмөр эдийн засгийн нөxцөл байдлын асуудлаар xэвлэлийн бага xурал xийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Тэрбээр: Манай Улсын эдийн засгийг чирж яваа гол салбар бол Уул уурxай. Өнгөрсөн онд салбарын өсөлт 10.8 хувьтай гарсан.
Гол эдийн засгийн өсөлт 5.6 хувьд хүрээгүй үндсэн шалтгаан бол алт олборлолт таван тонноор багассан явдал юм.
Xөдөө аж аxуйн салбар 28.7 xувийн уналттай гарсан. Мөн 9.4 сая толгой мал үрэгдсэн.
Боловсруулах үйлдвэр ахицгүй байсан, үйлдвэржүүлэх бодлого дээр онцгой анхаарахгүй бол гурилын импортыг нээснээр дотоодын гурилын үйлдвэрлэл буурсан дүнтэй гарсан.
Манайд банк болон банк бус байгууллагын эрүүл байдал алдагдсан, Санхүүгийн зохицуулах хороо ажлаа дутуу хийсэн, хяналт тавихгүй байна.
Зээлийн мэдээлэл дутуу дулимаг байна. Нэг банк нөгөө банк бусаасаа зээлдэгчийн мэдээллийг авч чадахгүй байна.
Ойрын үед Санхүүгийн зохицуулах хорооноос өр авлагын харьцааг бууруулах талаар тодорхой ажил хийнэ гэдэг хүлээлт байна.
Тэгж байж орлогынхоо төвшинд зээл авдаг, орлогынхоо төвшинд амьдралаа шийддэг байх нөхцөл байдал рүү шилжинэ” гэв.