Лу.Гантөмөр: Монголын ББСБ-ын тогтолцоо эрүүл бус байна

Монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, жил бүр ОХУ-руу 500 сая доллар урсгаж буй 1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг ХХЗХ-оос хаажээ.
Мөн 1xbet-тэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг дараах 25 домайныг хаажээ.
Ажлын хэсэг:
- Үүрэн телефоны оператор компаниудтай хамтарч 1xbet болон бусад мөрийтэй тоглоомуудын утасны дугаар verify хийдэг байдлыг зогсоох
- Арилжааны банкуудтай хамтарч цэнэглэлт, таталт хийдэг үйлчилгээний дансыг царцаах,
- Урлаг соёл, спорт, олны танил influencer, youtuber, streamer-үүдийн цахим мөрийтэй тоглоомыг сурталчилж байгааг зогсоох
- META -руу цахим мөрийтэй тоглоомын агент, хаяг, группүүдийг хаалгах
- Холбогдох хууль эрх зүйн шинэчлэлийн ажлыг идэвхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж.
Тодруулан хэлбэл, ойрын хугацаанд “Зөвшөөрлийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглох арга хэмжээг авахаар ажлын хэсэг ажиллаж байгаа гэнэ.