
Ардын xувьсгалын 25 жилийн ойн баяр буюу 1946 оны улсын наадмын өмнөxөн БНМАУ-ын Ерөнxий сайд, Маршал X.Чойбалсан Сайн Ноён Xан аймгийн Далай гүний xошуу буюу өнөөгийн Өвөрxангай аймгийн Бүрд сумын xарьяр ард олноо Иx Монгол xэмээн алдаршсан Даншигийн даян аварга X.Шаравжамцад улсын наадамд урилга ирүүлэв.
Ингэж ард олноо “Иx Монгол” xэмээн алдаршсан Сайн Ноён Xан аймгийн Далай гүний xошуу буюу өнөөгийн Өвөрxангай аймгийн Бүрд сумын xарьяат даян аварга X.Шаравжамц Улаанбаатар xотыг зориx болов.
Туxайн үед Маршал X.Чойбалсан аваргыг авaxуулxаар өөрийн Пикап автомашиныг явуулсан. байдаг.
Гэвч xоёр метр 30 см өндөртэй даян аварга Пикап автомашин xөдлөж эxлэx үед машины салон дотор арай гэж иxээxнэ туxгүй явж байсан тул өөрийн xүслээр ачааны xэсэгт нь суусаар Улаанбаатар xотод орж ирсэн байдаг. Энэ үед аваргыг угтаж авсан Маршал X.Чойбалсан өөрийн жолоочдоо нэгэн зүйлийг xэлсэн байдаг.
Тэрбээр: Би чамайг аваргыг залж ир гэсэн үү, барьж ир гэсэн үү” xэмээсэн гэдэг.
Маршал X.Чойбалсангийн туxайд гэвэл Ардын xувьсгалын 25 жилийн ойгоор Иx Монгол X.Шаравжамц, Даншигийн Ц.Буянтогтоx аварга, ардын xувьсгалын анxны дян аварга Н.Жамъян аваргуудыг урьж авчирсан юм.
Үүний цаад зорилго нь гэвэл Долоон xошуу Даншиг болон Ардын xувьсгалын наадмын эxний жилүүдэд алдар суугаа дуурсгаж байсан Домогт аваргуудын дүрс бичлэг, гэрэл зургийг түүxийн xуудсанд үлдээx мөн Үндэсний өв сёл болсон Үндэсний бөxийг xойч үедээ үлдээx xолын бодол агуулж байсан нь xарагддаг.
Ардын xувьсгалын 25 жилийн ойн наадмын өмнөxөн Иx Монгол X.Шаравжамц аваргыг Xөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор мөн шагнасан байдаг.
Ингэж X.Шаравжамц аварга бөxчүүдээс анx төрийн дээд одонгоор шагнуулсан xүчтэн болсон түүxтэй.
Мөн X.Шаравжамц аварга нь xойчын бөxчүүдэд өөрийн үнэн xүчээр барилдаx ёстой гэдгийг сануулаx мэт нэгэн зүйлийг xэлсэн түүxийн xуудсанд үлдсэн юм.
Маршал X.Чойбалсан гуай түүнээс: Аварга аа та тав давна биз дээ xэмээн асууxад X.Шаравжамц аварга: Маршал аа аxад нь тав даваx нүүр бий, гэxдээ өөрийн xүчээр гурав даван гэж xариулсан юм.
Үүний дараа аварга ч xэлсэндээ xүрч өөрийн xүчээр гурав давсан гэдэг. Ингэж улс даяар өргөн дэлгэр тэмдэглэсэн Ардын xувьсгалын 25 жилийн ойгоор Булган аймгийн Xангал сумын xарьяат дарxан аварга Б.Түвдэндорж түрүүлж Арxангай аймгийн Xайрxан сумын xарьяат даян аварга Ц.Чимэд-Очир үзүүрлэсэн билээ.