Ким Ир Сен: Өвгөний xүүxдүүд бий юу. Уулзаx юм сан

Өнөөдөр (2025.02.21) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Б.Баярсайханд үүрэгт ажлыг нь хүлээлгэж өглөө.
Б.Баярсайхан нь Эрх зүйч, Сэтгүүлч мэргэжилтэй, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа ШУТИС-ийн багш, удирдлагуудтай хамтран тухайн үеийн УИХ-ын гишүүдэд хүүхдийн үдийн цайг үдийн халуун хоол болгох саналыг танилцуулж, санаачилсан хүмүүсийн нэг юм.
Тухайн үед үдийн цайны нэг хүүхдэд оногдох 900 төгрөгийг нэмэгдүүлснээр үдийн хоол хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд ЕБС-уудыг стандартын гал тогоотой болгох ажил хийгдсээр байгаа.
Төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн модон жорлонг халж, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг санаачилж, 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны зорилтод тусгуулснаар “Эрдэнэт” ТӨҮГ-ын санхүүжилтээр орон даяар энэ ажил хийгдэж байна.
“Үндэсний өгөх өдөр”-ийг санаачилсан бөгөөд үүгээрээ дамжуулан “НҮДЭЭ НЭЭ”, “ӨГЛӨГЧ МОД”, “ЮУ БАЙНА ТҮҮГЭЭРЭЭ” зэрэг 14 удаагийн нийгэмд эерэг нөлөө бүхий томоохон аян, хөдөлгөөнийг зохион байгуулж, хүүхдийн эрх, хүний эрхийн асуудлаар дуу хоолойгоо хүргэж ирсэн.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, үүнээс үүдэлтэй хүүхдийн бие махбодь, амь насыг хохироосон тохиолдолд ял шийтгэлийг чангатгах зохицуулалтыг тусгуулж байсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ.” гэж санаачлан тусгуулсан нь улс даяар ажил олгогч ажилтныхаа хүүхдэд анхаарал хандуулж, уян хатан нөхцөлийг бүрдүүлэн хүүхэд хамгааллын бодлоготой болохыг хуулиар бататгаж өгсөн шинэлэг үйл явдал болсон юм.
Тэрээр хууль тогтоох байгууллагад ажиллаж байхдаа Хүүхэд хамгааллын тухай хууль (Шинэчилсэн найруулга), Цахим орчинд хүүхдийг хамгаалах тухай хууль, Малчин өрхийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Авлигын эсрэг хууль (нэмэлт өөрчлөлт) зэрэг 11 хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан.
УИХ-д сонгогдсоныхоо дараа хүүхдийн асуудлыг нэгдүгээрт анхаарч, бүх эрх ашгаас хүүхдийн эрх эрх ашиг ямагт тэргүүнд байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэн бүх төрийн захиргааны төв байгууллагын удирдлагууд, төрийн бус байгууллагууд, ажил олгогчид, эрдэмтэн, судлаачдыг хамарсан “Хүүхдэд ээлтэй Монгол” үндэсний чуулганыг зохион байгуулж, НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн үндсэн зарчимд тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т заасны дагуу Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж ажиллах нэгдсэн зөвшилцөлд хүрсэн билээ.
2023 онд батлагдсан Боловсролын багц хуулийн зорилгод САЙН ЗАН ЧАНАРТАЙ ИРГЭНИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ буюу хүүхдэд бага ахуй наснаас нь зан чанарын өв тэгш хүмүүжил, боловсролыг олгосноор насан туршдаа зөв хүн байх суурь төлөвшил бий болж чадахыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлон хуульд тусгуулж чадсан нь уламжлал шинэчлэлийг хослуулсан чухал заалт болсон юм.
Нийгмийн ажилтны хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, орон даяар анхан шатанд ажиллах хүүхэд, гэр 833 нийгмийн ажилтны ажлын байрыг батлуулсан.
Хүүхэд хамгааллын жилийн төсвийг 20 тэрбум хүртэл нэмэгдүүлэхэд дуу хоолой болж, чухал үүрэг гүйцэтгэсэн.
УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажилласан.
Тус ажлын хэсэг аймаг, нийслэлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох санал, дүгнэлтийг гарган Нийгмийн бодлогын байнгын хорооноос Засгийн газарт хэрэгжилтийг хангах хүрээнд хэд хэдэн арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болгосон тогтоол гарсан.
Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх ажлын хэсгийг ахалж, Улсын Их Хурлын хяналтын сонсгол зохион байгуулах санаачилга гарган зохион байгуулсан.
Цахим орчинд хүүхдийг хамгаалах тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьсан.
Мөн хүүхдийн эрхийн төлөөх хуульчид, сэтгүүлчдийн клубыг санаачлан байгуулжээ
Сайхан буянтай ажилд хүчин зүтгэх асар их хариуцлага оногджээ Эрхэм түшээд амжилт хүсэе