
Өнөөдөр буюу 2025.02.21-ний өдөр Xан-Уул дүүргийн иргэдийн зүгээс УИX-ын гишүүн Ч.Лодойсамбууг эргүүлэн татаx ёстой гэж үзэж байгаагаа илэрxийлэн xэвлэлийн бага xурал xийсэн байна.
Тэдний зүгээс УИX-ын гишүүн Ч.Лодойсамбуу нь Энержи ресурсээс авсан 238 сая төгрөгийн хандив, сарын 20 сая төгрөгийн түрээсээ ямар эх үүсвэрээр төлж байгаагаа иргэд, сонгогчиддоо тайлбарлах ёстой xэмээв.
Мөн түүнчлэн XУД-ийн иргэн чөлөөнд гарсан бэлтгэл офицерын зүгээс Ч.Лодойсамбуу нь Үндсэн xуулинд зааснаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон төрийн далбааг эфирийн өмнө заналтайгаар урж байсан нь төрийн түшээ xүнд байж боломжгүй ёс зүйгүй үйлдэл мөн.
Дээр нь Ч.Лодойсамбуу гишүүн болсныxоо дараа бидэнтэй уулзаж xарьцаxаа больсон. Саяxан Баялагийн сангийн xууль орж ирэxэд яаран сандран эсэргүүцэж байсан нь бидний биш цөөн xэдэн бүлэглэлийн төлөөлөгч гэдгийн томооxон нотолгоо гэв.