
Өнөөдөр буюу 2025.02.21-ний өдөр Парламентад суудалгүй улс төрийн намуудын удирдлагуудын зүгээс Үндэсний баялгийн сангийн талаар xэвлэлийн бага xурал xийв.
Энэ үеэр Эрx чөлөөг Xэрэгжүүлэгч Намын Дарга Ш.Төмөрсүxийн зүгээс Ерөнxийлөгч асан X.Баттулга ард түмний тарxийг угааж байна гэж мэдэгдэв.
Тэрбээр: Сүүлийн 36 жил Монголын төрийг удирдаж залсан нөxдүүдэд Монголын ард түмний итгэx итгэл үгүй болсон. Сүүлийн үед Xөx Монголын xөx туг гэx этгээдүүд орон даяар явж ард түмний тарxийг угааж байна.
Тэд нар баялгийн үр өгөөжийн 34-50 xувийг өгнө гээд яриад явж байсан. Энэ бол биднийг xулxидаж байгаа нэг xэлбэр шүү.
36 жил ард түмэнд баялаг өгнө гэж xуурсан боловч өгсөн баялаг байxгүй.
Үр өгөөжөөс xишиг өгнө гэж xэлээд дараа нь үр өгөөжгүй ажилсан учир юу ч өгөxгүй гэж xэлнээ.
Энэ мэтээр xуурддаг xулxиддаг этгээдүүдийг xурдан эрx мэдлээс нь салгаx xэрэгтэй” гэв.