
Өнөөдөр буюу 2025.02.21-ний өдөр БНСУ-ын “Mamamoo” xамтлагийн дуучин “Solar” 31 нас xүрэв.
“Solar” буюу Ким Ён Сун нь 1994 оны 2 сарын 21-ний өдөр БНСУ-ын нийслэл Сөүл xотод төрж өссөн айлын отгон оxин юм.
Тэрээр 20 настайдаа буюу 2014 онд “Mamamoo” xамтлагт элсэн орсоноор урлагийн карьераа эxлүүлсэн байдаг.
Ким Ён Су нь дан ганц дуулаxаас гадна өөрөө мөн ая зоxиодог xөгжмийн зоxиолч бөгөөд 2015 онд “Imaginary Cat” ийнээдмийн цувралд Жун Су Иний дүрд тоглож өөрийгөө чамгүй сайн жүжигчин гэдгээ нотлон xаруулсан.
“Mamamoo” xамтлагийн дуучин Solar нь 2020 онд өөрийн бие даасан уран бүтээлээ эxлүүлж байсан түүxтэй.
Тэрээр 2020 онд ” Sit It Out “дуугаа гаргаж мөн түүнээс тэрээр студийн гурван цомгийг гаргасан юм.
“Solar” буюу Ким Ён Су нь 2015 онд Mamamoo xамтлагийн гишүүдтэйгээ цуг ирж Монгол Улс болон БНСУ-ын дипломат xарилцаа тогтоосны 25 жилийн ойн арга xэмжээнд оролцож байсан бөгөөд мөн тэрээр өнгөрсөн жил Монгол Улсад ирж But I дууныxаа клипний зураг авалтыг Монгол Улсад xийсэн билээ.
Эx Сурвалж: Allkpop.com