
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Киевт Украины газрын ховор металл, байгалийн нөөцийн олборлолтоос хувь хүртэх тухай шинэчилсэн гэрээгээ танилцуулжээ.
Вашингтоны танилцуулсан анхны гэрээнд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский гарын үсэг зурахаас татгалзсан билээ.
Энэ удаад Вашингтон Украины тавьсан зарим нэг нөхцлүүдийг авч үзэн, Украины хууль эрх зүйд нийцүүлэн шинэчилсэн ба В. Зеленскийн зөвлөхүүд цаашид АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамптай зөрчилдөхөөс зайлсхийхийн тулд уг гэрээнд гарын үсгээ зурахыг зөвлөж байгаа бол Д. Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц В. Зеленскийд хэлэлцээрийн ширээний ард сууж, АНУ-тай газрын ховор элемент болон байгалийн нөөцийн тухай гэрээг байгуулах нь ашигтай болохыг онцолж, АНУ-ын урт хугацааны хөрөнгө оруулалт нь Украин улсын ирээдүй болон аюулгүй байдлын хамгийн шилдэг баталгаа болно гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп Украинаас 500 тэрбум ам.долларын үнэ бүхий газрын ховор металл авахыг хүсэж буйгаа илэрхийлээд байсан бол Д. Трампын засаг захиргаа Украины байгалийн нөөцийн олборлолтоосоо олж буй бүх ашгийн 50 хувийг мөн гуравдагч этгээдүүдэд олгосон ашигт малтмалын лицензнээс олсон орлогынх нь талыг авах нөхцөл тавиад байгаа аж.
Эx Сурвалж: CNN.Com