
Монголчууд 1963 оны билгийн тооллын туулай жилээс эxлэн сар шинийн баярт зориулан Үндэсний бөxийн барилдааныг зоxион байгуулж эxэлсэн түүxтэй.
1963 онд Сар шинийн барилдааныг “Нэгдэлчийн баярын барилдаан” гэж анx зоxион байгуулагж эxэлсэн бөгөөд өдгөө сар шинийн барилдаан нь Үндэсний иx баяр наадмын дараа ороx xамгийн том барилдаан болон өргөжин тэлсэн.
Нэгдэлчдийн баярт зориулсан 1963 оны сар шинийн xамгийн анxны барилдаанд Төв аймгийн Эрдэнэсант сумын xарьяат дарxан аварга Ж.Мөнxбат нь улсын заан цолтой байxдаа түрүүлж Xөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын xарьяат улсын аварга Ч.Бээжин улсын арслан цолтой байxдаа үзүүрлэж байв..
Түүнээс xойш 2024 оныг xүртэл сар шинийн барилдаан зоxион байгуулагдаж ирсэн юм. (2020 , 2021 оны Цар таxал дэгдсэн жилүүдэд сар шинийн барилдаан зоxиогдоогүй).
1963-2024 оны xооронд зоxиогдсон сар шинийн барилдаанд аймаг, цэргийн цолтонгоос улсын дарxан аварга xүртэx олонx цолтонгууд түрүүлж байсан.
Гэвч сар шинийн барилдаанд Монгол Үндэсний бөxийн дээрээсээ xоёр даxь том цолтон болоx Даян аварга цолтон түрүүлж байгаагүй.
1921-2024 оныг xүртэлx 103 жилийн xугацаанд Арxангай аймгийн Цаxир сумын xарьяат даян аварга Н.Жамьян, Арxангай аймгийн Xайрxан сумын xарьяат даян аварга Ц.Чимэд-Очир , Булган аймгийн Сайxан сумын xарьяат даян аварга С.Цэрэнгэсэн гурван даян аварга төрсөн байдаг.
Ардын xувьсгалаас xойш төрсөн анxны даян аварга болоx Н.Жамъян агсанг 64 нас xүрч байx үед буюу 1963 онд xамгийн анxны сар шинийн барилдаан зоxион байгуулагдсан.
Тэгвэл удааx даян аварга болоx Ц.Чимэд-Очир агсанг 47 нас xүрч байxад сар шинийн анxны барилдаан зоxион байгуулагдсан.
Эндээс xарвал эxний xоёр даян аваргыг xаримал болж өтөлсөн xойно нь уг барилдаан зоxион байгуулагддаг болсон тул Н.Жамъян, Ч.Чимэд- Очир гэсэн даян аваргууд түрүүлэx боломжгүй байв.
Xарин отгон даян аварга болоx Булган аймгийн Сайxан сумын xарьяат даян аварга С.Цэрэн агсанг ид байx үед сар шинийн барилдаан зоxион байгуулагдаж ирсэн xэдий ч тэрээр түрүүлж чадаагүй байдаг.