-
Даланзадгад сумын Гурван сайхан хороололд 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг санхүүжүүлэн, Улсын комисс ашиглалтад хүлээн авлаа.
-
Дээрх сургууль, цэцэрлэг болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад сумын Нисэх хороололд баригдаж буй 200 хүүхдийн цэцэрлэгийг тавилга тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангалаа.
-
Уламжлал ёсоор хэрэгжүүлдэг “Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт Өмнөговь аймгийн харьяат 114 оюутныг хамруулж, 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг олголоо.
-
ХААН банктай хамтран хэрэгжүүлдэг “Говийн оюу – Бизнес боломж” зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2024 онд 22 зээлдэгчид 1.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байна.

|
|
|