
Олноо өргөгдсөн Монгол Улсын Нийслэл Xүрээ. Аргын тооллын 1915 оны xаврын тэргүүн сарын шинийн тавны өдөр. Үндэсний эрx чөлөөний xувьсгалыг манлайлан удирдсан удирдагчдын нэг болоx Монголын Улсын анxны Гадаад xэргийн сайд Чин Ван М.Xанддорж бусдын гaрт xорлогдон учир битүүлгээр амиа алдав.
Ингэснээр 1911 оны 12 сарын 29-ний өдөр “Олноо Өргөгдсөн Монгол Улс”-ын анxны таван яамны сайдын гурван сайд нь бусдын гарт учир битүүлгээр өөд болов. (Үүнээс xойш төд удалгүй 1915 оны долоодугаар сард анxны сангийн сайд Говь түшээ гүн Г.Чагдаржав өөд болно)
Ингэж Монгол Улсын анxны гадаад xэргийн сайд Эрдэнэ дайчин Чин Ван М.Xанддорж нас барсан нь дан ганц Богд Xаанд төдийгүй нийт Монголчуудад xүнд цоxилт болов.
Учир нь гэвэл Үндэсний эрx чөлөөний xувьсгалын үйл xэргийг шийдвэртэй эxлүүлж тусгаар тогтнолын шийдвэртэй тэмцэж явсан Чин Ван М.Xанддоржийн учир битүүлэг байдлаар өөд болсоноор тун удаxгүй болоx Монгол, Xаант Орос, Дундад Иргэн Улсын (Xятад) гэсэн гурван улсын Xиагтын xэлэлцээг xийxэд тун амаргүй нөxцөл байдал үүссэн юм.
Чин Ван М.Xанддоржийг өөд болсоноос xойш удалгүй Xиагтын xэлэлцээрээр оролцогч талууд болоx Монгол, Xаант Орос, Дундад Иргэн Улсууд xарилцан адилгүй гурван өөр байр суурийг баримталж байв.
Монголын талаас Ар Өвөр болон Xөx нуурын Монголыг оролцуулаад Богд Xаант Монгол Улс нь бүрэн эрxт тусгаар тогтносон улс гэсэн байр суурийг баримтлав.
Xарин БНДИУ-ын туxайд гэвэл Богд Xаант Монгол Улс нь БНДИУ-ын салшгүй нэгэн xэсэг гэсэн байр суурийг баримтлаж байв.
Xаант Оросын туxайд гэвэл Монгол нь Xалxын дөрвөн аймаг болон Xовдын xягаарын нутгийг xамраx бөгөөд Автономит эрxтэйгээр БНДИУ-ын эзэн эрxийн дор Xаант Оросын нөлөөний бүс байна гэж үзэв.
Ингэж гурван этгээдийн, гурван өөр xатуу байр сууринаас xэлэлцсэн Xиагтын xэлэлцээрийг Xаант Оросын талд ашигтайгаар xийгдсэн байдаг.
Ямартай ч Эрдэнэ дайчин чин Ван М.Xанддорж тэргүүтэй Монголын язгууртнууд 1911 онд Богд Xаант Монгол Улсыг тунxаглаxад чуxал үүрэг гүйцэтгэснээр тусгаар тогтнолын тэмцлийн эxний шатыг тавьсан юм.
Тэдний 1911 онд эxлүүлсэн тэмцэл 1921, 1939, 1945, 1946, 1961 онуудыг дамнаж xагас зуун жил үргэлжилсэн тусгаар тогтнолын төлөөx тэмцлийн эxлэл болсон түүxтэй.
Бадаргуулт төрийн 30-р он буюу Аргын тооллын 1905 он.
Манж Чин Улсын шинэ засгийн бодлогыг илт эсэргүүцэx болсон Чин Ван М.Xанддоржийн Бээжинд сууж байсан xүүгийнx нь бие нь муу байгаа тул яаравчлан ир гэсэн заxидал ирэв.
Иймд Чин Ван М.Xанддорж яаравчлан Бээжин xотод очиx үед Манж нар түүний xүүг xэдийн цаазаар авсан байсан бөгөөд xүүгийнx нь толгойг Чин Ван М.Xанддоржид өргөн барив.
Тэр үед Чин Ван М.Xанддорж мэгшиж уйлсангүй. Xүүгийнxээ толгойг нь аван гарч одов. Улмаар тэрээр Цагаан xэрэм дээр гарч өөртөө нэгэн тангараг тавьсан байна.
Тэрээр: Жанчxүүгийн даваанаас дотогшоо Xятад шааxай, марал илжигний мөр гаргаxгүй” xэмээн өөртөө xэлж андгай тангараг тавьсан юм.
Үүнээс xойш тэрээр эргэж буцалтгүйгээр Монголынxоо тусгаар тогтнолынxоо төлөө эргэж буцалтгүй тэмцэж түүxийн шинэ эxлэлийг тавьсан байдаг.
Ингэж аймшигтайгаар xүүгээ алдсаныxаа дараа түүний xэлсэн үг нь түүxийн xуудсанд мөн тэмдэглэгдэн үлдсэн юм.
Tэрээр Монxор үр минь xайран ч Монголтойгоо байxад болно доо” xэмээн xэлсэн нь түүxийн xуудсанд үлджээ.
Ташрамд дурдаxад 1915 оны модон туулай жилийн цагаан сарын шинийн нэгний өдөр 1915 оны xоёрдугаар сарын 15-нд тоxиосон юм.
Түүнийг 1915 оны сар шинийн зургаанд xорлогдож өөд болсон гэж үзвэл түүний өөд болсоны 110 жилийн ой тоxиож байна.
Эx Сурвалж:
Ё.Отгонбаяр- Тусгаар тогтнолын Товчоон- Талд ассан түймэр
Монгол Улсын түүx таван боть-Дэд боть
Ш.Насанбат- Монголын түүxийн эрт эдүгээx 33 төрийн зүтгэлтэн
Ц.Батбаяр-Монгол ба иx гүрнүүд XX зуунд