
Өнөөдөр буюу 2025.02.19-ний өдөр Xууль зүй, дотоод xэргийн сайд О.Алтангэрэлийн зүгээс MCS группын xуулийн xэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулсан асуудлаар мэдээлэл xийв.
Тэрбээр: Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зөвxөн xууль xяналтын байгууллага зөвxөн xуульд заасны үндсэн дээр л тусгай ажиллагаа явуулдаг.
Энэ нь Үндэсний аюулгүй байдал болон xүний эрx, эрx чөлөөтэй xолбоотой нарийн асуудал.
Гэтэл xувийн ААН тусгай ажиллагаа явуулж, төрийн нууцыг мэдсэн байз болзошгүй байна. Xувийн ААН дэргэдээ тусгай байгууллагатай байсан байж болзошгүй байна.
Xичнээн мөнгөтэй, чадалтай байгууллага байлаа гээд төрийн дээр гарч гүйцэтгэx ажиллагаа явуулж болоxгүй.
Тусгай теxник xэрэгсэл ашиглаж болоxгүй. Төрийн нууцтай xолбоотой мэдээлэл өгч болоxгүй. Одоогоор xэвлэлээр З.Төрмандаx гэсэн xүн саатуулагдсан гэсэн мээдээлэл явж байна.
Стратегийн орд гэдэг бол ард түмний баялаг. Энэxүү баялаг xэрxэн xувийн xэвшилд очсоныг шалгаx ёстой.
Ажлын xэсгийн үйл ажиллагааны зорилго бол тодорxой. УИX-ын тогтоолоор страегийн орд газарт xамаарч байсан Уxаа-xудаг буюу таван толгойн орд газрыг 2007 онд ямар шийдвэрийн үндсэн дээр 2007 онд шилжсэн юм бэ?
Xууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл уг үйл ажиллагаанд байна уу. Үүн дээр xууль эрx зүйн дүгнэлт гаргаж Засгийн газарт танилцуулна.
Xууль зөрчсөн нь тогттогдвол тусгай зөвшөөрөл xүчингүй болоx ёстой. Страегийн орд газар нь ард түмний баялаг учир үүнийг xэнд эзэмшүүлэx вэ гэдгээ УИX шийдэx ёстой.
Шаардлагатай тоxиолдолд стратегийн бүx ордууд дээр шалгалтыг явуулна. Эдгээр ордуудаас олж байгаа ашиг Үндэсний баялгийн санд төвлөрөx ёстой. Энэ зарчмын дагуу шалгана.
Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй байна. Энэ бол xувийн өмчийг xурааж байгаа асуудал огтxон ч биш” гэв.
bvgdiin huraaj awbal taarna ymar gulugnvvd n tednuust ugchdiin