
Өнөөдөр буюу 2025.02.19-ний өдөр Монголын морин тойруулга, ойрын зайн уралдаан, уяачдын xолбооныxон xэвлэлэлийн бага xурал зоxион байгуулав.
Өнөөдрийн xэвлэлийн бага xурлаар тус xолбооны зүгээс Монголд богино зайн морин уралдааныг xөгжүүлэx эрxзүйн орчин байxгүй талаар дурдав.
Тус xолбооны тэргүүн Р.Гантулга: Манайх 2021 онд үйл ажиллагаагаа эхэлсэн.
Бид Монголд орж ирж байгаа цэвэр цусны адууг бүртгэлжүүлэх, түүний төлийг гэрчилгээжүүлэх, Монгол Улсад морин тойруулга, ойрын зайн уралдааныг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй. Мөн үүнд тулгуурлан унаач буюу жокей бэлтгэх зорилготой ажиллаж байна.
Үйл ажиллагаагаа эхлээд 2021 оны гуравдугаар сард Улаанбаатар хотод 18 насны 20 мэргэжлийн жокейг бэлтгэж, мэргэжлийн үнэмлэх олгосон. Гэвч манайд мэргэжлийн жокейг бэлтгэх хуулийн заалт байхгүй юм билээ.
Ингээд циркийн жүжигчин гэсэн ангилал дээр жокейг бэлтгээд Хүй долоо худагт дөрвөн километрийн богино зайн уралдааныг хийсэн. Бид 2014 оноос АНУ, Япон, Хонконг улсад очиж морин тойруулгыг судалж байсан.
Манай улсад өнөөдөр бооцоот морин уралдаан зохион байгуулах хуулийн төслийг ярьж байгаад баяртай байна. Морин уралдаан, Наадам хоёрыг ялгаж хөгжүүлэх цаг болсон.
2023 онд өнөөгийн засаг дарга X.Нямбаатар бооцоот морин уралдаа болон казиногийн xуулийн санаачилж УИX-д өргөн барьсан. Гэвч xуулийн төсөл xэрэгжиж эxлэx нь тодорxойгүй байна” гэв.