
Европын холбооны санхүүжилтээр /IDLO/ Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал 2024-2026” төслийг Шүүхийн сахилгын хороо, Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сургалт судалгаа мэдээллийн академи, Хэвлэл мэдээллийн байгууллага, Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.
Дээрх төслийн хүрээнд шүүхийн үйлчилгээ авч буй иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх эрх зүйн хөтчийг бэлдэх сургалт 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо
Тус сургалтад Шүүхийн сахилгын хорооны гишүүн дэд.проф. Ц.Давхарбаяр “Шүүхийн сахилгын хорооны танилцуулга” мэдээллийг хийж, иргэнд үзүүлэх үйлчилгээний үед анхаарах зарим асуудал болон холбогдох бусад мэдээллийг өгсөн юм.
Эx Сурвалж: Шүүxийн саxилгын xороо